АШУҮИС-ИЙН ОЮУТНУУД ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЧУУЛГАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОО ИРЛЭЭ

АШУҮИС-ИЙН ОЮУТНУУД ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЧУУЛГАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОО ИРЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2019-01-28

 

     АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон олон улсын оюутны чуулганд амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт амжилт хүслээ. Зүүн Азийн Анагаахын Оюутнуудын Чуулган нь 32 дахь удаагаа Тайланд улсын Бангкок хотноо 2019 оны 1-р сарын 8-13-ны хооронд “Чихрийн шижин ба таргалалт” сэдвийн дор зохион байгуулагдсан. Нийт 15 орны 300 гаруй анагаахын оюутнууд 6 өдөр чуулж, 4 төрлийн тэмцээнд оюун ухаанаа уралдуулсан юм.

     “AMSA-Mongolia”-г төлөөлөн АШУҮИС-ийн АУС 6-р дамжааны оюутан Г.Болортуяа, НАСС 5-р дамжааны оюутан Ч.Шүрээ, АУС 4-р дамжааны оюутан Ц.Пүрэвсүрэн, АУС 4-р дамжааны оюутан Ц.Солонго нар оролцож, “Scientific Poster”, “Scientific Paper”, “Public Poster” төрлүүдэд тус тус Шилдэг 8-д шалгарч, илтгэлүүдээ амжилттай хэлэлцүүлээд ирлээ. Манай оюутнуудын “Scientific Paper” төрөлд өрсөлдсөн судалгааны ажлын сэдэв нь “The prevalence of underweight, overweight, obesity and associated risk factors among school going adolescents in Ulaanbaatar” ба Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуульд сурч буй өсвөр насны хүүхдүүдийн таргалалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг судалсан байна.

 

Бусад мэдээ, мэдээлэл