СПОРТЫН ТЭМЦЭЭНД АШУҮИС-ИЙН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

СПОРТЫН ТЭМЦЭЭНД АШУҮИС-ИЙН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Үүсгэсэн огноо: 2019-01-28

     

     Монголын их дээд сургуулиудын консорциум, МИДС-ын биеийн тамирын  багш нарын холбооноос зохион байгуулсан волейбол, сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдаа АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон удирдлагууд хүлээн авч баяр хүргэлээ. Багш нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтран ажиллах, туршлага солилцох, нөхөрсөг харьцааг бий болгох зорилготой зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд нийт 12 сургуулийн баг тамирчид өрсөлдсөнөөс АШУҮИС-ийн эрэгтэй багын тамирчид сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль, эмэгтэй тамирчид волейболын төрлөөр мөнгөн медаль тус тус хүртэж, амжилт үзүүллээ.

     Спортын өндөр амжилт гаргасан нийт тамирчдадаа сургуулийн хамт олны зүгээс халуун баяр хүргэе

Бусад мэдээ, мэдээлэл