ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА...

ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА...

Үүсгэсэн огноо: 2019-01-28

 

     АШУҮИС, ЧДЭМТ, ЧДЗДТГ хамтран “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийг ашиглан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх нь” сэдэвт чиглүүлэх сургалтыг 2019 оны 1 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд зохион явууллаа.

    Уг сургалтыг АШУҮИС-ийн АУС-ийн багш Д.Мягмарцэрэн /Өрхийн анагаах ухааны тэнхим/, Х.Чингэрэл /Зүрх судлалын тэнхим/, В.Нямцэнгэл /Халдварт өвчин судлалын тэнхим/,  Ж.Энхцэцэг /Эх барих эмэгтэйчүүдийн тэнхим/, М.Адилсайхан /Хавдар судлалын тэнхим/, П.Төгсжаргал /Радиологийн тэнхим/, Б.Оюунбилэг /Дотоод шүүрлийн тэнхим/  зэрэг багш нар удирдан явуулж, онол дадлагыг хослуулан, орчин үеийн сургалтын арга хэлбэрүүдийг ашиглан амжилттай зохион байгууллаа.

    Тус сургалтанд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, 11,12,13,17,18 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, нийгмийн ажилтан, сувилагч нийт 30 хүн хамрагдаж, эрүүл мэндийн мобайл технологийн тоног төхөөрөмжинд тулгуурлан, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах чадвар, дадал эзэмшлээ.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл