ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-01-30

 

     Өнөөдөр буюу 2019 оны 01 сарын 29-ны өдөр  “Монголын Анагаахын Мэргэд” сангаас зохион байгуулж буй нохой жилийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

    Тус үйл ажиллагаанд АШУҮИС –ийн захирал, “Монголын Анагаахын Мэргэд” сангийн удирдах зөвлөлийн дарга доктор, профессор Ж.Цолмон, “Монголын Анагаахын Мэргэд” сангийн тэргүүн академич, АШУ-ын доктор, профессор Ц.Лхагвасүрэн, АШУҮИС-ийн удирдлагууд болон үе үеийн хүндэт эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж оролцлоо. Шилдгийн шилдгийг шалгаруулах хүндэтгэлийн үйл ажиллагааг Ж.Цолмон захирал нээж эхлүүлсэн бөгөөд тэргүүн Ц.Лхагвасүрэн сангийнхаа үйл ажиллагааг танилцуулж энэхүү ёслолыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаа мэдэгдсэн юм. Энэ өдрийн гол үйл ажиллагаа болох шилдгээр

“Шилдэг сумын эмч”-ээр шалгарсан Ховд аймгийн Мөст сумын сум дундын эмч Жамбын Пүрэвбаатар

 “Шилдэг аймгийн эмч”-ээр шалгарсан Дорноговь Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч, хүүхдийн зөвлөх эмч Цэдэнбалжирын Одончимэг.

 “Шилдэг сувилагч”-аар шалгарсан Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ХЭ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Дашбалжирын Ганцэцэг

 “Шилдэг судлаач”-аар шалгарсан П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч АУ-ны магистр, Клиникийн профессор, МУ-ын зөвлөх зэргийн эмч Отгондалайн Цэцгээ

“Шилдэг нарийн мэргэжлийн эмч”-ээр шалгарсан Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч АУ-ны доктор Батсүхийн Хишигжаргал нар тус тус тодорлоо.

 

 

Other news