ЭМНЭЛЗҮЙН ЗААХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

ЭМНЭЛЗҮЙН ЗААХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2019-02-01

 

     Канадын Калгарийн их сургуультай хамтран ажилласан 4 жилийн туршлагад үндэслэн байгуулсан Эмнэлзүйн заах аргазүйн зөвлөх багийн үйл ажиллагааны хүрээ, багш нарын нэгдсэн хэлэлцүүлгээс гарсан саналд тулгуурлан багшийн албан тушаалын зэрэглэл тус бүрээр эмнэлзүйн заах аргазүйн сургалтыг шаталсан байдлаар Багшийн хөгжлийн төв, Цахим сургалтын төв хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд  багш нарт эмнэлзүйн сурган заах арга зүйн талаар мэдлэг олгох, ур чадвар эзэмшүүлэх сургалтыг хагас жилийн туршид зохион байгуулах бөгөөд сургалт нь удиртгал хичээл танхимаар, дадлага хичээл зөвлөх багийн гишүүдийн удирдлага дор, бие даалт, даалгавар цахим хэлбэрээр явагдана.

     Эхний удаад дадлагажигч багш нарын сургалт эхэлсэн бөгөөд удиртгал хичээлийг   01 сарын 29,30-нд 2 группээр зохион байгууллаа.

 АШУҮИС-д багшилж буй дадлагажигч багш нарт эмнэлзүйн заах арга зүйн суурь мэдлэг олгох, багшлах үйл ажиллагаанд зайлшгүй байх чадвар эзэмшүүлэх, хандлага төлөвшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршсон бөгөөд нийт оролцогчдод хүртээмжтэй, шинэ мэдлэг мэдээллээр хангасан хэрэгцээтэй сургалт боллоо хэмээн сургалтанд хамрагдсан багш нар үнэлсэн байна.

 

Бусад мэдээ, мэдээлэл