АЗИ НОМХОН ДАЛАЙН АНАГААХЫН БОЛОВСРОЛЫН ХОЛБООНЫ XVI ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

АЗИ НОМХОН ДАЛАЙН АНАГААХЫН БОЛОВСРОЛЫН ХОЛБООНЫ XVI ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Үүсгэсэн огноо: 2019-02-04

 

     Ази Номхон Далайн Анагаахын Боловсролын Холбооны ээлжит XVI хурал 2019.01.09-14 хооронд Сингапурын Үндэсний Их Сургуульд “Education for Health – Trends ● Issues ● Priorities ● Strategies (TIPS)” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан. Тус хуралд АШУҮИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга АУ-ны доктор, профессор Б.Оюунгоо, Ахлах арга зүйч Г. Баярбат, Эрдмийн Сургуулийн Олон Улсын Сайбер Сургалтын Тэнхимийн мэргэжилтэн Э.Ренчиндорж, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн захирал АУ-ны доктор Б.Баясгаланмөнх, арга зүйч У.Баттамир нар оролцов.

    Анагаах ухааны боловсролын дэлхий нийтийн чиг хандлага нь цахим сургалт болоод технологийн дэвшилтэт сургалтыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч байгаа билээ.

   Тус хурлын “Хөтөлбөрийн Үнэлгээ” сэдэвт симпозиум хэсэгт АШУҮИС-ийн онлайн магистрын хөтөлбөрийн үнэлгээний чухал хэсэг болох суралцагчийн сэтгэл ханамжийн үнэлгээг  “Recognition of Full Online Master’s Degree Programmes are Rapidly Growing Among Mongolian Healthcare Professionals” сэдэвт бүтээлээр Олон Улсын Сайбер Сургалтын Тэнхимийн хамт олны судалгааг мэргэжилтэн Э.Ренчиндорж амжилттай илтгэлээ. Хөтөлбөрийн Үнэлгээ симпозиумд илтгэсэн аман илтгэлүүдийн дийлэнх олонх нь онлайн сургалтын үнэлгээ байгаа нь орчин үеийн эрүүл мэндийн салбарын суралцагч, мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг харуулсан.

    Мөн АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын хүрээнд бэлтгэсэн эрдэм шинжилгээний ажлуудаар “Item Analysis Of Graduates Exit Examination And Medical Licensing Examination Of Graduates In Mongolia”, “Usage of Cognitive Task Analysis on Development Outcome Based Curriculum” сэдэвт аман илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлэв.

 

 

 

 

Бусад мэдээ, мэдээлэл