ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР АШУҮИС-ИЙН БАГШ НАР ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР АШУҮИС-ИЙН БАГШ НАР ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Үүсгэсэн огноо: 2019-02-11

 

     Шороон гахай жилийн босгон дээр АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одонгоор энгэрээ мялаалаа. 2019 оны 2 дугаар сарын 4 буюу битүүний билэгт сайн өдөр АУ-ын доктор, профессор Г.Сүхбат Гавьяат багш цол тэмдгээр, СБЗГ-ын дарга доктор, профессор Б.Оюунгоо, БАС-ийн Гистологийн тэнхимийн багш профессор  Д.Цолмон,  Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш доктор, профессор Д.Янжинсүрэн, АУС-ийн уушги, харшил судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Солонго, АУС-ийн Арьс судлалын тэнхимийн  багш доктор, дэд профессор Я.Энхтөр , ШУТГ-ын Лабораторийн эрхлэгч  доктор, дэд профессор Л.Содномцогт нар АЛТАН ГАДАС одон тус  хүртэв. 

     АШУҮИС-ийн удирдлагууд уламжлал ёсоор төрийн одон хүртсэн эрхэм багш нартаа хүндэтгэл үзүүлж чин сэтгэлийн халуун баяр хүргэлээ.  Мөн түүнчлэн Гавьяат багш цол тэмдэг хүртсэн Г.Сүхбат нийт багш нартаа талархлаа илэрхийлэн, Анагаахаар овоглосон айл бүр аз жаргалаар бялхаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлэв.

 

 

Other news