Эм найруулагч мэргэжилтэн бэлтгэх Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох зорилгоор АШУҮИС-ийн Төгсөлтийн өмнөх сургалтын алба, Эм зүйн сургуулийн Эм найруулагчийн тэнхим, Сувилахуйн сургууль хамтран 2019 оны 01 сарын 24-ний өдөр уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус уулзалт хэлэлцүүлэгт Эм зүйн сургуулийн Эм найруулагчийн тэнхимийн багш нар, эм найруулагч мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт оролцогч багш нар, НАСС, СС, ЭЗС-ийн арга зүйчид оролцлоо.
ЭНТ-ийн эрхлэгч, ЭЗУ-ны доктор П.Мандахнаран “Эм найруулагч мэргэжилтний цогц чадамж”, ахлах багш, АУ-ны магистр Б.Бодьцэцэг “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр” сэдвээр мэдээлэл өгсөн ба оролцогчид 5 бүлэгт хуваагдан хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцон хамтран ажиллаа.
Эм зүйн сургууль, Эм найруулагчийн тэнхим
17
Jun
2016 |
the Fifth International Conference of Traditional Medicine - 2016 Register date: 6/16/2016
|