ЯПОНЫ НҮДНИЙ МЭС ЗАСЛЫН НИЙГЭМЛЭГИЙН 42 ДАХ ХУРАЛД ОРОЛЦОВ

ЯПОНЫ НҮДНИЙ МЭС ЗАСЛЫН НИЙГЭМЛЭГИЙН 42 ДАХ ХУРАЛД ОРОЛЦОВ

Үүсгэсэн огноо: 2019-02-12

 

     АШУҮИС-ийн АУС-ийн Нүд судлалын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Д.Уранчимэг, 2019 оны 2 сарын 1-3-нд  Японы Нүдний мэс заслын Нийгэмлэгийн 42 дах хуралд оролцов. Тус хурал Япон улсын Йокохама хотод зохион байгуулагдаж 3000 гаруй төлөөлөгчид оролцсоноос Нүд судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтыг сайжруулах, боловсрол судлалын салбар хуралдаанд олон улсын 4 эрдэмтэн судлаачдын судалгааны илтгэл хэлэлцэгдлээ. 

     Үүнд ДЭМБ-ын зөвлөх Сергей РесниковТайландын Махидол Их сургуулийн профессор Прут Ханацуха, ОРБИС олон улсын байгууллагын Дэвид Хантер нар илтгэл тавилаа. Дэд профессор Д.Уранчимэг тус  салбар хуралдаанд “Монгол улсын Нүд судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтын одоо ба ирээдүй” сэдвээр илтгэл тавив. Хурлын үеэр Жунтендо Их сургуулийн Нүд судлалын тэнхимийн эрхлэгч Акира Мураками, Токушима Их сургуулийн профессор Наито Такеши нартай уулзалт зохион байгуулж Монгол-Японы Сургалтын Эмнэлэг дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

     Хурлын үеэр зохион байгуулагдсан Нүдний мэс заслын багажийн үзэсгэлэнтэй танилцаж, Профессор Наито Такешитай МЯСЭ-д ашиглагдах багаж төхөөрөмжийн талаар ярилцлаа.

 

Бусад мэдээ, мэдээлэл