“ҮР ДҮНД СУУРИЛСАН ЧАНАРЫН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“ҮР ДҮНД СУУРИЛСАН ЧАНАРЫН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-03-06

 

     МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, дээд боловсролд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлнэ” хэмээн дээд боловсролын талаар баримтлах дунд хугацааны чиглэлийг тодорхойлсон.

     Энэхүү бодлогын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 20 байгууллагын 180 зочид төлөөлөгчдийг хамруулсан “Үр дүнд суурилсан чанарын хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр салбар хуралдаантайгаар зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний бага хурлыг АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон нээж эхлүүлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлж, хамт олонд амжилт хүслээ. Мөн энэ үйл ажиллагааны хүрээнд чанарын менежментийн тогтолцооны нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав.

 

Бусад мэдээ, мэдээлэл