ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ- ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН БЭЛЭН БАЙДЛЫН ШАЛГУУР БОЛОВ

ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ- ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН БЭЛЭН БАЙДЛЫН ШАЛГУУР БОЛОВ

Үүсгэсэн огноо: 2019-03-06

 

     Томуугийн А хүрээний H1N1 вирусийн 2019 оны дэгдэлтийн үед ажилласан ЭМЯ-ны шуурхай  ажиллагааны эмнэл зүйн багийг АШУҮИС-ийн ЯТМСТ-ийн багш М.Наранпүрэв ахлан ажилласан бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд Томуу Томуу төст Өвчний (ТТӨдэгдэлтийн үед тусламж үйлчилгээний анхан шатны талбарт ажиллаж буй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан эмнэлзүйн удирдамжийг ЭХЭМҮТШУГНЭ-ийн зарим эмч, эрдэмтэдтэй хамтран боловсруулан гаргалаа.

     Энэхүү эмнэлзүйн удирдамжид  насанд хүрэгсдийн болон хүүхдийн ТТӨ-ний үеийн эмчилгээ оношилгооны аргачлал, зөвлөмжийг тусгахаас гадна ТТӨ-ний халдвартай болон сэжигтэй жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж, халдвар хамгааллын дэглэм, Амьсгалын Цочмог Дистресс Хам Шинж (АЦДХШ)-ийн үед зохиомол амьсгалуулалтыг удирдах эмнэлзүйн зөвлөмжүүдийг тус тус багтаасан чухал гарын авлага болжээ. Тус товхимлыг эмч нарын эмнэлзүйн үйл ажиллагаанд хөтөч болгох зорилгоор хөдөө орон нутгийн сум хороодын болон Аймгийн нэгдсэн эмнэлгүүд, Улаанбаатар хотын дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд яаралтай илгээж хүргүүлсэн байна. Эмнэлзүйн дээрх удирдамжийг ЯТМСТ-ийн эрхлэгч, ЭМЯ-ны Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Профессор Л.Ганболд хянан тохиолдуулжээ

 

Other news