ТЭНХИМ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА-ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИЙДВЭРЛЭХ ҮҮРЭГТЭЙ

ТЭНХИМ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА-ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИЙДВЭРЛЭХ ҮҮРЭГТЭЙ

Үүсгэсэн огноо: 2019-03-06

 

     Орчин үед дэлхийн чиг хандлага нь ходоод, улаан хоолойн дурангийн оношилгоо эмчилгээг тайвшруулалт, өвдөлт намдаалттай хийх нь зонхилж байгаа бөгөөд дэлхийн олон улс оронд мэдээгүйжүүлгийн бус эмч эмнэлгийн мэргэжилтнүүд дээрх аргачлалыг баримтлан ажиллаж буй тул АШУҮИС-ийн Эмнэлэгт энэхүү дэвшилтэт аргыг нэвтрүүлэн ажиллахын тулд АУС-ын хоёр тэнхим хамтран ажиллаж байна.

     2019 оны 2 сарын 21-ээс 25 хооронд АШУҮИС-ийн ЯТМСТ болон Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш нар хамтран Ходоод улаан хоолойн дурангийн үеийн тайвшруулалт, өвдөлт намдаалт сэдэвт 3 хоногийн сургалтын зохион байгуулав.

     Энэ нь АШУҮИС-ийн эмнэлэг ашиглалтанд ороход бэлтгэж буй үйл ажиллагааны хүрээнд зохион байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа, хамтарсан симуляцийн үр дүнд Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш нар дурангийн үеийн тайвшруулалтыг бие даан хийх арга аргачлалд суралцсан болно. Хамтарсан сургалт нь танхимын онолын  болон амилуулах тусламжийн дадлага сургуулилт хэлбэрээр хийгдсэн бөгөөд  энэ чиглэлээр Европын холбооны улсуудад мөрдөж буй хөтөлбөр, удирдамжийн дагуу энэхүү сургалтыг зохион байгуулсан. Энэхүү хамтын ажиллагаа Их Сургуулийн Эмнэлэг нээгдсэний дараа үргэлжлэх бөгөөд тохиолдолд суурилсан сургалт буюу 48 тохиолдолд мэдээгүйжүүлгийн эмч, багш нартай хамтран тайвшруулалтыг хийж үргэлжлүүлэх юм.

 

Бусад мэдээ, мэдээлэл