“ЭМНЭЛ ЗҮЙД СУУРИЛСАН ЭМ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЭМНЭЛ ЗҮЙД СУУРИЛСАН ЭМ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2019-03-11

 

     2019 оны 3 дугаар сарын 2-нд  АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эмнэл зүйн эм зүй, менежментийн тэнхимээс “Эмнэл зүйд суурилсан эм зүйн тусламж үйлчилгээ” сэдэвт төгсөлтийн дараах сургалтыг  зохион байгууллаа.

    Сурталтанд эмнэлгийн болон нийтийн эмийн сангийн 60 гаруй эм зүйчид оролцлоо. Сургалтыг лекц, дадлага, бүлгийн ярилцлагын аргыг хэрэглэн, дараах сэдвүүдээр зохион байгууллаа.

Эмнэл зүйн эм зүйчийн мэдлэг, ур чадвар, түүний орчин үеийн хандлага

Эмчлүүлэгч төвтэй эм зүйн тусламж үйлчилгээ

Эм – эмийн харилцан үйлчлэл, авах арга хэмжээ, менежмент

Өндөр эрсдэлт эмийн эмчилгээний хяналт эрсдэлийн үед авах арга хэмжээ

Элэг бөөрний эмгэгтэй эмчлүүлэгчийн эмийн эмчилгээг хянах зарчим

Стероид бус үрэвслийн эсрэг эмийн аюулгүй байдал

Эмнэл зүйн эм зүй, эмийн эмчилгээний чиглэлээр хийгдэх судалгааны арга зүй

   Энэхүү сургалт нь эмнэлэг болон нийтийн үйлчилгээтэй эмийн сангаар үйлчлүүлж буй иргэдэд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх эм зүйчдийн өдөр тутмын практик үйл ажиллагаанд шаардлагатай эмийн эмчилгээний хяналт хийх болон эмийн аюулгүй байдлыг сайжруулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх  ач холбогдолтой сургалт болсныг сургалтад оролцогчдын зүгээс талархлаа илэрхийлсэн юм.   

 

Бусад мэдээ, мэдээлэл