“ЭМ ЗҮЙЧИЙН ТУРШЛАГААС СУРАЛЦАХ НЬ” ЦУВРАЛ СУРГАЛТЫН 4 ДЭХЬ УДААГИЙН ЛЕКЦ БОЛЛОО

“ЭМ ЗҮЙЧИЙН ТУРШЛАГААС СУРАЛЦАХ НЬ” ЦУВРАЛ СУРГАЛТЫН 4 ДЭХЬ УДААГИЙН ЛЕКЦ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-03-11

 

     2019 оны 2 дугаар сарын 28 нд Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхимээс зохион байгуулдаг  “Эм зүйчийн туршлагаас суралцах нь” цуврал сургалтын 4 дэхь удаагийн лекц боллоо.

    Энэ удаагийн зочин илтгэгчээр ЭЗУ-ны доктор, профессор М.Уранчимэг оролцож “Эм зүйн салбарын хууль, эрх зүйн зохицуулалт” сэдвээр ЭЗС-ийн оюутнуудад сонирхолтой лекц уншлаа.  Энэхүү цуврал лекц, сургалтууд нь оюутнуудад суралцах хугацаандаа зөв хандлагыг төлөвшүүлэх, ирээдүйн зорилгоо зөв тодорхойлох, мэргэжлийнхээ талаар илүү практикийн мэдлэгтэй болгох, төгсөж гарсаны дараа ажлын байран дээр тулгарах асуудлууд, түүнийг даван гарах, шийдвэрлэхэд шаардлагатай туршлага, мэдээлэл авах зэрэг ач холбогдолтой юм.

 

Бусад мэдээ, мэдээлэл