ЭРДМИЙН СУРГУУЛИЙН ОУССТ-ИЙН ХАМТ ОЛОН ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАА

ЭРДМИЙН СУРГУУЛИЙН ОУССТ-ИЙН ХАМТ ОЛОН ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАА

Үүсгэсэн огноо: 2019-03-11

 

    Эрдмийн Сургуулийн Олон Улсын Сайбер Сургалтын Тэнхимийн хамт олон 2019.03.01-05-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн эмч нарын "Дэмжих" ТББ-ийн хүсэлтээр тус аймагт ажиллаа.

 Хөвсгөл аймгийн эмч,сувилагч, мэргэжилтнүүдэд "Эрүүл мэндийн судалгааны төсөл боловсруулах" сэдэвт сургалтыг зохион байгуулав. Тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг нь нотолгоонд суурилсан анагаах ухааны хэрэглээ болон эрдэм шинжилгээний ажлын чанарыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхижуулахад чиглэлээр олон ажил төлөвлөн ажиллаж байна.

   ОУССТ –ийн Хөвсгөл аймгаас суралцаж буй 5 магистрантуудтай уулзалт зохион байгуулж судалгааны төслөө боловсруулах удирдамж хичээл, зөвлөгөөг өгч хамтран ажилласан.

   Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран жирэмсэн эхчүүд, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр судалгааны ажил хийхээр тохиролцов. Тус аймаг нь хамгийн олон хүн амтай, иргэд нь алслагдсан нутагт оршин суудаг, цаатан зэрэг өвөрмөц зан үйл бүхий иргэд амьдардаг онцлогтой бөгөөд аймгийн хэмжээнд тав хүртэл насны хүүхдийн эндэгдлийн ихтэй уялдан түүний шалтгаан, нөлөөлж буй эрсдэлийг тогтоохоор эрүүл мэндийн салбарын хамт олон ажиллаж байна.

   АШУҮИС нь онлайн магистрын сургалтыг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ОУССТ –ийн хамт олон төгсөгчид, ажил олгогч нартай сургалтын чанар, хүртээмж, системийг хөгжүүлэх чиглэлээр ярилцан чанарын судалгаа хийжээ.

 

 

Эрдмийн сургууль, ОУССТ

 

Other news