МОНГОЛ ДАХЬ 10-11 СУРГАЛТЫН ТАЙЛАН

МОНГОЛ ДАХЬ 10-11 СУРГАЛТЫН ТАЙЛАН

Үүсгэсэн огноо: 2019-03-12

 

   Японы засгийн газар, JICA-аас хэрэгжүүлж буй "Монгол-Япон Сургалтын Эмнэлгийн хүний нөөцийг чадавхижуулах, менежментийг төгөлдөршүүлэх төсөл"-ийн хүрээнд Монгол дахь 10, 11  уулзалт, семинар 2019/02/25-2019/03/08 өдрүүдэд Токушимагийн Их Сургуулиас 15 мэргэжилтэн ирж ажиллан Эмнэлгийн менежмент, Эмнэлгийн дэмжих үйл ажиллагааны зохион байгуулалт, урсгалыг магадлах, мэдрэл судлал, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний хүрээг тодорхойлж, үйл ажиллагааны урсгалыг магадлах, тулгамдсан асуудал, тасаг нэгжүүдийн үйл ажиллагааны бэлэн байдалд дүгнэлт, зөвлөгөөг өглөө. Түүнчлэн Эмнэлгийн мэдээллийн системийг хөгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны урсгалыг магадлах, өнгөрсөн уулзалтаас тодорхойлсон төлөвлөгөөний үр дүнг магадлахаар Эхиме Их Сургуулийн мэргэжилтнүүд ирж ажиллалаа.

   Маргаашнаас уг төслийн Монгол дахь сургалт 12 эхэлж байгаа ба уг уулзалтын үеэр Хамтарсан Зохицуулах Зөвлөлийн Гуравдугаар Хуралдаан зохион байгуулагдаж төслийн үйл ажиллагааны явц, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх юм.

 

Other news