“ХИЙМЭЛ ОЮУН УХААН“ СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ СОНГОН СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛЛОО

“ХИЙМЭЛ ОЮУН УХААН“ СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ СОНГОН СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-03-12

 

     Сүүлийн үед дэлхий нийтэд тренд болж буй хиймэл оюун ухааны тухай ерөнхий ойлголт, түүний хэрэглээ, алгоритм, ялангуяа анагаахын их өгөгдөлд тулгуурлан (Medical big data) өгөгдөл тандалтын аргуудаар чухал ач холбогдолтой загвар үүсгэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой “ХИЙМЭЛ ОЮУН УХААН“ сэдэвт АШУҮИС-ийн 3-р дамжааны оюутнуудад зориулсан хичээлийн хөтөлбөрийг БАС-ийн Физик, мэдээлэл зүйн тэнхимийн багш Ц.Жавзмаа /техникийн ухааны доктор/, Бичил амь дархлаа судлалын тэнхимийн багш Г.Өлзийжаргал /АУ-ны доктор/, АУС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн ахлах багш В.Нямцэнгэл /АУ-ны доктор/ нар хамтран шинээр боловсруулсан бөгөөд хичээлийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа.

   Уулзалтанд Монгол улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлж буй ШУТИС-ийн профессор Ц.Түвшинтөр урилгаар оролцож, хиймэл оюун ухааны тухай уулзалтанд оролцогчидтой нээлттэй ярилцаж, түүний хэрэглээний талаар санал бодлоо солилцлоо.     

ХИЧЭЭЛИЙН ТУХАЙ

     Энэхүү хичээл нь анагаахын их өгөгдөлд тулгуурлан (Medical big data) чухал ач холбогдолтой загвар үүсгэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх юм. Мөн хиймэл оюун ухааны биологи-анагаах ухааны хэрэглээ, ёс зүйн талаар мэдлэг, чадвар, хандлагатай болж чадахаараа уг хичээл нь ач холбогдолтой юм.

 

Бусад мэдээ, мэдээлэл