АШУҮИС–ИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЭНИЙ ТОГЛОЛТЫН ТАЙЛАН

АШУҮИС–ИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЭНИЙ ТОГЛОЛТЫН ТАЙЛАН

Үүсгэсэн огноо: 2019-03-15

 

     МБШУны ҮЭХорооноос ИДМС–ийн хороодын зөвлөл байгуулагдсаны 1–н жилийн ойн хүрээнд АШУҮИС–ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны нэрэмжит Гар бөмбөгийн  шилжин явах цомын төлөө тэмцээн 2019 оны 03–р сарын 09,10–ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээний нээлтийн ажиллагаанд АШУҮИС–ийн ҮЭХороооны дарга Б.Баасанжаргал тэргүүтэй үе үеийн ҮЭХорооны дарга, тэргүүлэгч нар оролцлоо.                  Тэмцээнд эмнэлгийн эмч, ажилчид оюутан залуучуудын эрэгтэй эмэгтэй 19 багийн 200 гаруй тамирчид хурд хүчээ\ сорьсноос тэргүүн байранд эрэгтэйчүүдээс Т.Төгөлдөр ахлагчтай Монос ЭЗШУИС-ийн баг, дэд байранд спортын мастер Т.Төрболд ахлагчтай АШУҮИС–ийн багш нарын баг гутгаар байранд Б.Идэрбаатар ахлагчтай Этүгэн АУИС баг, эмэгтэйчүүдээс У.Үржинханд ахлагчтай Монос ЭЗШУИС-ийн баг, дэд байранд А.Намуун ахлагчтай АШУҮИС – ийн төгсөгчдийн баг, гутгаар байранд Д.Баянсүрэн ахлагчтай Ач АУИС–ийн баг тус эхний байруудыг эзлэн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

     Тэмцээний шилдэг тэгш тоглогчоор эрэгтэйчүүдээс Ач АУИС–ийн тамирчин Н.Төрийнсүлд эмэгтэйчүүдээс Монос ЭЗШУИС – ийн  багийн тамирчин У.Үржинханд, шилдэг довтлогчоор эрэгтэйчүүдээс Монос ЭЗШУИС–ийн багийн тамирчин Б.Төгөлдөр эмэгтэйчүүдээс АШУҮИС–ийн төгсөгчдийн багийн тамирчин А. Намуунаа нар шалгарч дурсгалын цомоор шагнууллаа. Байгууллагын нэгдсэн дүнгээр Монос ЭЗШУИС шалгарч өргөмжлөл, шилжин явах цомоор шагнагдлаа. Энэ тэмцээн жил болгон уламжлал болгон явагдахаар болж байгаа билээ.

     Тэмцээнийг хамтран зохион байгуулсан Биеийн тамирын тэнхимийн хамт олонд баярлалаа. Тэмцээнд  амжилттай оролцсон нийт баг тамирчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

 


Бусад мэдээ, мэдээлэл