АШУҮИС–ИЙН БИОАС–ИЙН БИЕИЙН ТАМИРЫН ТЭНХИМ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕРТАЙ БОЛЛОО

АШУҮИС–ИЙН БИОАС–ИЙН БИЕИЙН ТАМИРЫН ТЭНХИМ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕРТАЙ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-03-15

 

     Монголын Гандболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Энэбиш  АШУҮИС–ийн биеийн тамирын тэнхимийн ахлах багш Н.Сүхбаатарт гандболын спортын төрөлд  4 дэх олон улсын хэмжээний мастер цол гардуулан өглөө. Н.Сүхбаатар нь 2003 оноос гандболын спортоор хүүхэд залуучуудыг бэлтгэн уралдаан тэмцээнд оролцуулж өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3  алтан медаль, 2 мөнгөн медаль, 2 хүрэл медаль нэрэмжит тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртэж байсан ба насанд хүрэгчдийн улсын аваргын алт 4 мөнгө 3, хүрэл медаль 2 ыг хүртэж холбооны цомын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, 2008 онд УБТЗ – ын дээд сургуулийн оюутнуудыг бэлтгэн Оюутны их наадмаас алтан медаль авч байсан.

     Тамирчин бэлтгэх хугацаандаа  100 гаруй спортын зэрэгтэй тамирчин, спортын дэд мастер 2, спортын мастер 20 гаруй, олон улсын хэмжээний мастер 1, төрүүлэн гаргасан ба өөрөө 2014, 2018 онд шилдэг дасгалжуулагч болж байсан.   2008 оноос АШУҮИС–ийн оюутан залуучуудын дунд уг спортыг хөгжүүлэх зорилгоор хичээлийн хөтөлбөрт оруулан оюутан залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, дугуйланд хамруулж улс, хот, залуучуудын, оюутны аварга шалгаруулах тэмцээн , оюутны Лигийн тэмцээнүүдэд амжилттай оролцуулснаар оюутан залуучуудын амжилт нь сайжирч оюутны аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медаль хүртэж байсан. Бэлтгэсэн баг тамирчид нь дотоодын болон олон улсын тэмцээнд тодорхой амжилтуудыг үзүүлж гандболын спортыг спортын хөгжүүлэх ажилд амжилт гаргасан учраас уг шагналаар шагнагдлаа.

 

    

Бусад мэдээ, мэдээлэл