АНАТОМИЙН ТЭНХИМД “НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛИЙН ДОЛОО ХОНОГ” БОЛОН ШИНЭ НОМЫН БАЯР БОЛЛОО

АНАТОМИЙН ТЭНХИМД “НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛИЙН ДОЛОО ХОНОГ” БОЛОН ШИНЭ НОМЫН БАЯР БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-03-15

 

     АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Анатомийн тэнхим 1-р дамжааны нийт оюутнуудын дунд “Зүрх судасны тогтолцоо” хичээлийн агуулгын хүрээнд 2019 оны 3-р сарын 04-нөөс 3-р 08 –ны хооронд ээлжит “Нээлттэй хичээлийн долоо хоног”-ийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Нээлттэй хичээлийг 3 үндсэн хэсэгт хуваан зохион байгуулсан бөгөөд

I хэсэг - Зүрх судасны тогтолцооны талаарх онолын мэдлэгээ бататган бодит болон зохиомол үзүүлэн дээр өртөөчилсөн байдлаар багаар ажиллах  

II хэсэг - Гаргалгааны лабораторид зүрх судасны тогтолцооны бүтэц, бүрдэл захын судас мэдрэлийн гаргалгаа хийсэн үзүүлэн дээр ажиллах

III хэсэг - Оюутнуудын багийн ажиллагаа, бие даалтын хичээл гэсэн 3 хэсэгтэйгээр тэнхимийн нийт багш нар анагаахын суурь боловсролын болон сувилахуйн сургуулийн 1-р дамжааны нийт оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа. Энэхүү нээлттэй долоо хоногийн хичээлийн явцтай АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн дэд захирал, профессор Н.Сүмбэрзул, СБЗГ -ын арга зүйчид ирж танилцав. Нээлттэй долоо хоногийн үр дүнд оюутнууд анатомийн дадлагын хичээлийг бодит үзүүлэн дээр судлах нь илүү ойлгомжтой, үр дүнтэй байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Энэхүү уламжлал болгон зохион байгуулж байгаа нээлттэй хичээлийг бүх багш нарыг хамруулан нэг сэдвийн хүрээнд 7 хоногийн турш явуулах нь тэнхимийн багш нар мэдлэг туршлагаа хуваалцах, бусад тэнхимийн багш нар цаг заваараа ирж танилцах боломж ихтэй байгаагаараа ач холбогдолтой юм.

     Түүнчлэн нээлттэй долоо хоногийн хүрээнд тохиосон бас нэгэн арга хэмжээ нь тус тэнхимийн залуу багш нарын хамтын бүтээл болох “Хүний биеийн гаргалгааны анатоми” ном нь АШУ-ны доктор, профессор Д.Амгаланбаатар, АШУ-ны доктор, профессор Б.Дагданбазар нарын Гавьяат багш нараар хянаж тунгаагдан, Хүний Биеийн Бүтэц Судлалын Монголын Нийгэмлэг, БАС-ийн захирал дэд профессор Ц.Түвшинжаргал, тэнхимийн эрхлэгч дэд профессор Д.Уранчимэг нарын дэмжлэгтэйгээр хэвлэгдэн гарч номынхоо баярыг сургууль, хамт олноороо Эко цогцолборт тэмдэглэн өнгөрүүллээ.

 

 

 

Бусад мэдээ, мэдээлэл