“ЭМ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ УР ЧАДВАР СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ЭМ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ УР ЧАДВАР СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-03-15

 

     Оюутан бүрийн суралцах арга барил харилцан адилгүй, өөр өөрийн тогтсон арга барилаар хичээллэж, сургалтын ахиц дэвшил гаргадаг. Энэ нь тухайн хүний өөрийгөө хэрхэн сэдэлжүүлж, хичээл хийх урам зоригийг өөртөө бий болгож байгаагаас шууд хамааралтай байдаг. Сэдэлжүүлэлт хийгдсэнээр тэдний сурч, хөдөлмөрлөх идэвх чармайлт нэмэгдэж, сургалтын амжилтанд нөлөөлж, цаашид бэлтгэгдэн гарах эм найруулагчийн ур чадвар сайжирна. Энэхүү зорилгын хүрээнд Эм найруулагч мэргэжлийн 3 дамжааны оюутнууд 2019 оны 03 сарын 07-ны өдөр “Эм найруулагчийн ур чадвар” сэдэвт үзэсгэлэн худалдааг Эм зүйн сургууль дээр зохион байгууллаа.

    Оюутнууд бие даан “Ванжингарав” сироп, халгай, ганга агуулсан үсний шүршлэг халгай, чацаргана, зөгийн бал агуулсан 3 төрлийн гарын саван; нэрс, чацаргана агуулсан 2 төрлийн ванны бөмбөлөг; витаминжуулсан цэлцэгнүүр; уруул өнгөлөгч; хатуу үнэртэй ус; нүүрний скраб зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдийн гараар хийж, эрдэмтэн багш нар болон оюутнууд, дүү нартаа юу сурснаа үзүүлсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

   Энэхүү үзэсгэлэн худалдаанд зөвлөгөө өгч, бүтээгдэхүүн худалдан авч, оюутнуудад маань урам хайрласан багш нар болон оюутнууддаа талархал илэрхийлье.

 

Эм зүйн сургууль, Эм найруулагчийн тэнхим

 

Other news