АШУҮИС, АНУ -ЫН МИЧИГАНЫ ИХ СУРГУУЛИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

АШУҮИС, АНУ -ЫН МИЧИГАНЫ ИХ СУРГУУЛИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2019-03-15

 

     АШУҮИС,  АНУ -ын Мичиганы их сургуулийн Сувилахуйн сургуультай хамтын ажиллагааны гэрээ 2019 оны 1 сарын 18-нд байгуулсан бөгөөд 2019 оны 03 сарын 14-ны өдөр гэрээгээ солилцох албаны уулзалт болж өнгөрлөө. Тус уулзалтад АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Эрдэм шинжилгээ хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар,  Сувилахуйн сургуулийн Эх баригчийн тэнхимийн багш нар, АНУ -ын Мичиганы их сургуулийн Сувилахуйн сургуулийн төлөөлөлөл Dr. Zielinski, Ruth, Nelson, Kathryn, НҮБ-ийн хүн амын сангийн Б.Цэдмаа, Б.Шинэтөгс нар  оролцсон. Энэхүү уулзалтаар цаашид үр дүнтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон бөгөөд хоёр сургуулийн хооронд 2019-2023 он хүртэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. 

    АШУҮИС -Сувилахуйн Сургууль нь Монгол Улсын Засгийн Газар, Люксембургийн Засгийн Газар, Нэгдсэн Үндэсний Байгууллага, Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “ЭХ, НЯРАЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙГ НУТАГШУУЛАХ” зайн оношлогооны төсөлд ажиллаж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд Эх баригч мэргэжилтэнг бэлтгэх сургалтын хөтөлбөр, сургалтын орчныг олон улсын жишигт хүргэн шинэчлэн сайжруулж байгаагаас гадна АНУ-ын Мичиганы Их Сургуультай хамтран ажиллаж байна.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл