“ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛ” БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН УРЬДЧИЛСАН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНД БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ШИНЖЭЭЧИД ҮНЭЛГЭЭ ӨГЛӨӨ

“ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛ” БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН УРЬДЧИЛСАН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНД БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ШИНЖЭЭЧИД ҮНЭЛГЭЭ ӨГЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-04-10

 

   Нийгмийн эрүүл мэндийн  сургуульд шинээр нээгдэх мэргэжил болох “Шим тэжээл судлал” бакалаврын хөтөлбөрийг урьдчилсан магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2019 оны 4 сарын 2-ны өдөр БМИҮЗ-ийн шинжээчдийн баг амжилттай ажиллаа. “Шим тэжээл судлал” хөтөлбөрөөр суралцах мэргэжилтэн нь  4 жилээр суралцаж, 68 нэр төрлийн  130 багц цаг бүхий хичээлүүд судалж "Хоол зүйч" мэргэжлээр бэлтгэхээр төлөвлөгдөж байна.

  Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн дэд захирал АУ-ны доктор, профессор Н.Сүмбэрзул, Төгсөлтийн өмнөх сургалтын албаны дарга  АУ-ны  доктор С.Оюунцэцэг нар оролцлоо. БМИҮЗ-ийн шинжээчдэд НЭМС-ийн захирал АУ-ны доктор, профессор Д.Даваалхам сургуулийнхаа талаар товч мэдээлэл хийлээ.

  “Шим тэжээл судлал” бакалаврын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлийн шинжээчдийн багийн ахлагчаар Идэр дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхимийн эрхлэгч Я.Баярхүү, Оточ Манрамба их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Г.Одонцэцэг, Монос группийн Эм судлал хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Баянмөнх нар ажиллаа. Шинжээчдийн баг " Шим тэжээл судлал" тэнхимийн багш нарын бичсэн өөрийн үнэлгээний тайланд тулгуурлан хөтөлбөр хэрэгжих нотлох баримт, хичээлийн хөтөлбөрүүд, хөтөлбөрт хэрэглэгдэх ном сурах бичиг, гарын авлага, сургалтын орчинд үнэлгээ дүгнэлт өгч,  АШУҮИС-ийн хичээлийн байр,  сургалтын 10 лаборатори, 2 төв, номын сангийн үйл ажиллагаатай тус тус танилцаж үнэлгээ өглөө.

 

Бусад мэдээ, мэдээлэл