“ЭРДМИЙН ЧУУЛГАН-61” НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ХУРАЛДААН БОЛЛОО

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-61” НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ХУРАЛДААН БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-04-10

 

   2019 оны 4 сарын 3-ны өдөр “Эрдмийн чуулган – 61” Нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдаан “Эрүүл хүнс, эрүүл амьдрал” уриан дор зохион байгуулагдлаа. Чуулганыг АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор профессор Ж.Цолмон, НЭМС-ийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Д.Даваалхам нар нээж үг хэлэв 

    Зочин илтгэгчээр ДЭМБ-ын орчин, хөдөлмөрийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, АУ-ны доктор, дэд профессор В.Дэлгэрмаа “Агаарын бохирдол-Дэлхийн Эрүүл Мэндийн ноцтой байдал”, ДЭМБ-ын зөвлөх, АУ-ны доктор, дэд профессор Б.Ганбат “Эрүүл мэндийн бүх нийтийн хамрагдалт” сэдвээр тус тус илтгэл илтгэл хэлэлцүүлэв.

   Нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдаанд Эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийг дэмжих; Тархвар судлал, Биостатистик; Эрүүл ахуй; Эрүүл мэндийн нийгмийн ажил, зан үйл, шим тэжээл судлал, урьдчилан сэргийлэх гэсэн чиглэлүүдээр багш, эрдэмтэн, судлаачид илтгэлээ хэлэлцүүллээ.

Хуралдаанд нийт 68 өгүүлэл, 50 илтгэл хүлээн авсан.

Шалгарсан 12 аман илтгэл, 8 ханан илтгэлээс аман илтгэлийн төрөлд

Тэргүүн байр АУ-ны магистр, НЭМС-ийн Эпидемиологи Биостатистикийн тэнхимийн багш, Ш.Оюу-Эрдэнэ “В Гепатитын эсрэг дархлаажуулалтын дараах дархлал тогтоц: Үндэсний судалгаа”,

Дэд байр БАС-ийн АУ-ны магистр Н.Түвшинбаяр, БАС, “Монгол Улсын хүн амын дундах үргүйдлийн тархалт”,

Гутгаар байранд АУ-ны доктор, НЭМС-ийн Эрүүл мэндийн бодлогын тэнхимийн эрхлэгч Л.Мөнх-Эрдэнэ, “Рота вирусийн эдийн засгийн тооцоо” илтгэлүүдээр тус тус шалгарав.

    Шилдэг ханын илтгэлээр Д.Оюунгэрэл “Сүүлийн таван жилийн хугацаан дахь улирлын томуугийн дарамтыг тооцсон дүн”дэд байрыг Г.Жаргалсайхан, “Нийслэлийн агаар дахь нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)-ын хэмжилт ба жирэмсний зарим эмгэг, ургийн жинд нөлөөлөх нь ”сэдэвт илтгэлүүд шалгарлаа. НЭМС-ийн Эпидемиологи-Биостатикийн тэнхимийн ахмад багш, АУ-ны доктор, дэд профессор Буджав багшийн нэрэмжит шагналаар НЭМУ-ны магистр, Шим тэжээл судлалын тэнхимийн багш Д.Ням-Осор, “Монгол Улсын өсвөр насны хүүхдийн эрүүл бус хооллолт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж шагнууллаа.

 

 

“Эрдмийн чуулган-61” Нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдааныг амжилттай зохион байгуулсан Эпидемиологи Биостатистикийн тэнхимийн

Хамт олонд баярлалаа!

Бусад мэдээ, мэдээлэл