С.ЧОЕН, Г.ДОЁДДОРЖ, Д.СОДНОМЗУНДУЙ НАР БОЛОН ОУХМ Д.БАЛДАНДОРЖ М.БАДРАХ ТЭРГҮҮТЭЙ ҮЕ ҮЕИЙН АШУҮИСУРГУУЛИАС ТӨРӨН ГАРСАН САГСАН БӨМБӨГИЙН СПОРТЫН МАСТЕРУУДЫН НЭРЭМЖИТ УЛАМЖЛАЛТ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО

С.ЧОЕН, Г.ДОЁДДОРЖ, Д.СОДНОМЗУНДУЙ НАР БОЛОН ОУХМ Д.БАЛДАНДОРЖ М.БАДРАХ ТЭРГҮҮТЭЙ ҮЕ ҮЕИЙН АШУҮИСУРГУУЛИАС ТӨРӨН ГАРСАН САГСАН БӨМБӨГИЙН СПОРТЫН МАСТЕРУУДЫН НЭРЭМЖИТ УЛАМЖЛАЛТ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-04-11

 

     АУДС -ийн багш ахмад сурган хүмүүжүүлэгч, сагсан бөмбөгийн спортын анхны мастер агсан С.Чоен, Г.Доёддорж, Д.Содномзундуй нар болон ОУХМ Д.Балдандорж М.Бадрах тэргүүтэй үе үеийн АШУҮИСургуулиас төрөн гарсан сагсан бөмбөгийн  спортын  мастеруудын  нэрэмжит уламжлалт шилжин явах цомын төлөөх нээлттэй тэмцээн 2019 оны 04 – р сарын 05,06,07 – ны өдрүүдэд АШУҮИС – ийн спорт зааланд болж өнгөрлөө. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд АШУҮИС – ийн боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, АШУҮИС – ийн эрдэм шинжилгээ хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, БиоАС – ийн захиарал Ц.Түвшинжаржгл, МУГБ А.ГүрбадамТТАХНЭ – ийн дарга Л.Баттөр, биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Х.Цэрэнвандан, сагсан бөмбөгийн ууган мастер С.Чоен багшийн гэр бүлийн хүн Ичинхорлоо, Д.Содномзундуй агсны  дүү Д.Отгонзундуй болон ахмад тамирчид оролцлоо.Нээлтийн үйл ажиллагааны үеэр МУГБ А.ГүрбадамАШУҮИС-ийн боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, биеийн тамирын тэнхимийн ахлах багш ОУХМ Н.Сүхбаатар нарыг ахмад спортын мастеруудын  холбооны тэргүүний ажилтан цол тэмдгээр МҮОХ – ны Олимпийн одонгоор мэс заслын тэнхимийн багш Б.Бат- Оргил, МҮОХ -ны алтан медалиар анатомийн тэнхимийн багш Энхбаатар, ахмад тамирчин П.Батаа, Д.Энхбаяр нарыг шагналаа. БиоАС–ийн захирал Ц.Түвшинжаргал, ТТАХНЭ – ийн дарга Л.Баттөр, ОУХМ М.Бадрах нар тэмцээний зохион байгуулах комиссын гишүүдэд хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардууллаа. Тэмцээний зохион байгуулах комиссын гишүүд тэмцээний нээлтийн үйл ажилагаанд ирсан хүндэт зочид, үе үеийн сагсан бөмбөгийн спортын мастеруудад хүндэтгэл үзүүлэн дурсгалын цом гардууллаа. 

   Нэгэн үе тоглож байсан шигшээ багийн тамирчид ОУХМ М.Бадрахад хүндэтгэл үзүүллээ. Тэмцээнийг зохион байгуулах комиссын зүгээс болон  УНТЭ хамт олноос АШУҮИС – ийн оюутнуудыг оюуны бядтай байж хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд амжилттай байхыг ерөөж ханын шатруудыг биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Х.Цэрэнванданд бэлэглэлээ.Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд ТТАХНЭ –ийнхэн ая дууны мэндчилгээ өргөлөө. Тэмцээний үйл ажиллагааг МҮОНТ –ийн МNВ Спорт сувгийн  нэвтрүүлэгч спортын сэтгүүлч  Д.Баярсайхан хөтлөн явууллаа.  

     Тэмцээнд нийт эрэгтэй 16 баг эмэгтэй 10 багийн нийт 26 багийн ахмадын эрэгтэй 4 багийн эмэгтэй 3 багийн 70 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос ахмадын эрэгтэйчүүдээс тэргүүн байранд Х.Бат–Орших ахлагчтай ТТАХНЭ, дэд байранд Ц.Түвшинжаргал ахлагчтай 1996 оны АУИС– ийн төгсөгчдийн баг, гутгаар байранд Б.Мөнхбат ахлагчтай 1989 оны АУДС–ийн төгсөгчдийн баг, эмэгтэйчүүдээс тэргүүн байранд З.Урансайхан ахлагчтай “Омбол“ баг, дэд байранд Х.Амартүвшин ахлагчтай ТТАХНЭ–ийн баг, гутгаар байранд Б.Баасанжаргал ахлагчтай АШУҮИС – ийн багш нарын баг, залуучуудын ангилалд эрэгтэйчүүдээс тэргүүн байранд Э.Элбэгбаяр ахлагчтай ТТАХНЭ, дэд байранд Г.Батбямба ахлагчтай АШУҮИС–ийн шигшээ баг, гутгаар байранд Ж.Оргил ахлагчтай АШУҮИС–ийн багш нарын баг, эмэгтэйчүүдээс тэргүүн байранд Ц.Анхмаа ахлагчтай АШУҮИС – ийн шигшээ баг, дэд байранд О.Сувд ахлагчтай ГССҮТ, гутгаар байранд Ж.Эрдэнэчимэг ахлагчтай хувийн хэвшлийн эмнэлгийн холбооны баг тус эхний  3- н байрыг эзлэн медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээний шилдэг тоглогчоор ахмад насанд ТТАХНЭ–ийн багийн тоглогч Л.Баттөр, Омбол багийн тоглогч З.Урансайхан, залуучуудаас ТТАХНЭ–ийн багийн тоглогч Э.Гантөмөр, ГССҮТ-ийн тоглогч Д.Даариймаа нар шалгарч дурсгалын цомоор шагнагдлаа. Багийн нэгдсэн дүнгээр Р. Отгонбаяр захиралтай АУС – ийн баг тамирчид тэргүүлж шилжин явах цом өргөмжлөлөөр шагнагдлаа.

    Тэмцээний хаалтын ажиллагаанд ТТАХНЭ–ийн дарга  сагсан бөмбөгийн спортын мастер Л.Баттөр, биеийн тамирын тэнхимийн эрхлэгч сагсан бөмбөгийн спортын мастер Х.Цэрэнвандан болон биеийн тамирын тэнхимийн багш нар оролцлоо.

    Энэ үеэр тэмцээнийг зохион байгуулах комиссын гишүүн сагсан бөмбөгийн спортын мастер Б.Бат – Оргил УНТЭ – ийн ахмад сагсчин Батцэнгэл, Уламбаяр нарт дурсгалын цом гардууллаа.     

 

 

 

 

Бусад мэдээ, мэдээлэл