2019 ОНЫ АШУҮИС – ИЙН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАНДБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ТАЙЛАН

2019 ОНЫ АШУҮИС – ИЙН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАНДБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ТАЙЛАН

Үүсгэсэн огноо: 2019-04-11

 

   2019 оны АШУҮИС – ийн оюутны аварга шалгаруулах Гандболын тэмцээн 2019 оны 03–р сарын 30,31–ны өдрүүдэд АШУҮИС–ийн спорт зааланд болж нийт эрэгтэй 9–н баг эмэгтэй 8–н багийн нийт 136-н тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорилоо. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд биеийн тамирын тэнхимийн багш нар оролцлоо.

   Нээлтийн үеэр АШУҮИС–ийн гандболын шигшээ багийн тамирчид шигшээ багийн тамирчин төгсөх курсийн оюутан шигшээ багийн ахлагч Б.Батбямба,  хаалгач С.Баянсүрэн , довтлогч Л.Давгадорж  нарт хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулж. Б.Батбямбад Монголын биеийн тамирын багш нарын холбооны таван цагираг  медалиар шагналаа. Багийн ахлагчийн туузыг шигшээ багийн гишүүн Наран–Очирт шилжүүлэн өглөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн тэргүүн байранд Тэмүүлэн ахлагчтай баг, дэд байранд Б.Батбямба ахлагчтай баг, гутгаар байранд Бат Орших ахлагчтай баг, эмэгтэйчүүдээс тэргүүн байранд С. Баянсүрэн ахлагчтай баг, дэд байранд А.Еркебулан ахлагчтай баг, гутгаар байранд С.Нансалмаа ахлагчтай баг тус тус орлоо.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл