СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ БОЛЖ ХӨГЖИХӨД ЭРДМИЙН СУРГУУЛИЙН ОРОЛЦОО СЭДЭВТ МЭТГЭЛЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ БОЛЖ ХӨГЖИХӨД ЭРДМИЙН СУРГУУЛИЙН ОРОЛЦОО СЭДЭВТ МЭТГЭЛЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-04-11

 

    Өнөөдөр буюу 2019 оны 04 сарын 11-ний өдөр “Судалгааны их сургууль” болж хөгжихөд Эрдмийн Сургуулийн үүрэг оролцоо, олон улсын их дээд сургуулиудыг эрэмбэлэгдэхэд чиглэсэн судалгаанд суурилсан төгсөлтийн сургалтыг хэрхэн оновчтой зохион байгуулах шаардлагатай талаар мэтгэлцээнийг Эрдмийн Сургуулийн лекцийн танхимд амжилттай зохион байгууллаа. Тус мэтгэлцээнд хоёр баг оролцсон бөгөөд модератороор АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон ажилласан. Нэгдүгээр багт АШУҮИС-ийн дэд захирлууд болон ЗХШҮА-ны дарга Б.Амарсайхан, НЭМС-ийн захирал Д.Даваалхам, хоёрдугаар багт Эрдмийн Сургуулийн захирал Д.Дамдиндорж, ОУССТ-ийн эрхлэгч О.Чимэдсүрэн, Төгсөлтийн Сургалтын Эрдмийн Зөвлөлийн гишүүд, Төгсөлтийн Сургалтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн гишүүд хуваарилагдаж нийт 16 асуудлын хүрээнд мэтгэлцээн хэлэлцүүлгийг хийлээ.

   Мэтгэлцээний үеэр төгсөлтийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой судалгаа эрдэм шинжилгээний хүчин чадлыг бэхжүүлэхэд хэрэгжүүлэх боломжтой алхамууд, судалгааны багууд, магистрант докторантын судалгааны ажлыг дэмжих боломж, Эрдмийн Сургуулийн хүний нөөцийг бэхжүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудыг голчлон хэлэлцсэн. Түүнчлэн төгсөлтийн сургалтын журмыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг мэтгэлцээнээр хөндөгдсөн гарц шийдлүүдийг нэмэлтээр тусган боловсруулж, Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр болоод байна.

 

Бусад мэдээ, мэдээлэл