ФИЗИОЛОГИЙН УЛСЫН III ОЛИМПИАДЫН ТАЙЛАН

ФИЗИОЛОГИЙН УЛСЫН III ОЛИМПИАДЫН ТАЙЛАН

Үүсгэсэн огноо: 2019-04-11

 

   АШУҮИС-ийн Био АС-ийн Физиологийн тэнхим, Нейросайнс оюутны клуб, “Батмөнх сан” хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй Монгол улсын гавьяат багш, АУ-ны доктор, профессор Г.Батмөнхийн нэрэмжит Физиологийн улсын III олимпиад нь 2019 оны 4-р сарын 6-ны өдөр АШУҮИС дээр боллоо. Энэ жилийн олимпиадад АШУҮИС, МУАОУС, АШУҮИС-ийн Дорноговь дахь салбар сургууль, Этүгэн ИС, ЭЗШУИС, Глобал Удирдагч ДС-аас нийт 37 багийн 111 оюутан оролцов. Олимпиадад МУ-ын Эрүүлийг Хамгаалахын Гавьяат ажилтан АУ-ны доктор, профессор Г.Дашзэвэг, МУ-ын Гавьяат багш, АУ-ны доктор профессор  Г.Сүхбат,  МАУ-ны Академийн гишүүн, АШУ-ны доктор, профессор Г.Отгон, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, Г.Батмөнх сангийн тэргүүн Б.Мөнхбаяр, Б.Мөнхжаргал, Б.Маймөнх  нар оролцсон.

   Олимпиадын үйл ажиллагаанд АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Ж.Цолмон хүрэлцэн ирж, оюутнуудад ном хаялцах, эрдмийн баярт амжилт хүсэж, тэргүүн байр эзэлсэн багт МУ-ын Гавьяат багш, АУ-ны доктор, профессор Г.Батмөнхийн нэрэмжит шагнал, ОУ-ын Физиологийн олимпиадад оролцох эрхийг гардууллаа.

Олимпиадын зочин илтгэгч МАУ-ны Академийн гишүүн, АШУ-ны доктор, профессор Г.Отгон сонирхолтой сайхан  лекц уншиж сонорыг мялаалаа.

Олимпиадын 1-р шат болох тестийн шалгалтанд хамгийн өндөр оноо авсан оюутнаар:

АУС4-р курсийн оюутан Я.Лхагва

АСБД 2-р курсийн оюутан Б.Хандчимэг

АСБД 2-р курсийн оюутан И.Бодула нар шалгарч дурсгалын зүйлээр шагнууллаа.

1-р шатнаас 9 баг 2-р шатанд шалгарч өрсөлдсөнөөс:

Тэргүүн байрыг:

АУС-ийн 509-р хэсгийн оюутан Г.Цагаанхүү,

АУС-ийн 524-р хэсгийн оюутан Б.Баярбаатар,

АУС-ийн 513-р хэсгийн оюутан М.Цэнгэл нар

Дэд байрыг:

АУС-ийн 524-р хэсгийн оюутан Мөнх-Эрдэнэ,

АУС-ийн 524-р хэсгийн оюутан Б.Хэнтийбаяр,

АУС-ийн 524-р хэсгийн оюутан Б.Энхжин нар

Гутгаар байрыг:

АСБД 2-р курсийн оюутан А.Еркетай

АСБД 2-р курсийн оюутан Д.Мухаммедкали

АСБД 2-р курсийн оюутан Г.Баянхүү нар эзлэв.

     Физиологийн Улсын олимпиадын тэргүүн байрыг эзэлсэн оюутнууд 2019 оны 08 сарын 21-22 нд Индонез улсын Жакарта хотод болох “ 17th IMSPQ  Inter - Medical Qiuz Physiology” –д оролцоно.

 

Бусад мэдээ, мэдээлэл