“ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭВШИЛ: ОДОО БА ИРЭЭДҮЙ” “ЭРДМИЙН ЧУУЛГАН-61” ЭМ ЗҮЙН САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭВШИЛ: ОДОО БА ИРЭЭДҮЙ” “ЭРДМИЙН ЧУУЛГАН-61” ЭМ ЗҮЙН САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-04-11

 

     Тус чуулганд эм зүйн салбарын нийт 54 бүтээл хэвлэгдсэнээс аман илтгэл 9, ханан илтгэл 48 танилцуулагдлаа. Чуулганы үеэр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн гарааны компани болох “Судрын тун ХХК”-ны бүтээгдэхүүнүүдийн танилцуулга хийгдлээ.

    Зочин илтгэгчээр “Монгол хэл, бичиг цахим эринд” сэдвээр хэл шинжлэлийн ухааны доктор, МУИС-ийн дэд профессор Энхтөрийн Мөнх-Учрал, “Шинэ-эм-инноваци” Эм зүйн ухааны доктор, дэд профессор, Эм Зүйн Сургуулийн захирал С.Пүрэвсүрэн илтгэл тавилаа.  

Аман илтгэлүүдээс

Тэргүүн байранд “Ликозинат шахмалын фармакологийн судалгааны дүнгээс” сэдвээр Д.Отгонсүрэн нарын бүтээл,

Дэд байранд “III шатлалын эмнэлгийн бактериологийн лабораторид хийгдсэн антибиотик мэдрэг чанарын судалгааны үр дүн” сэдвээр Ө.Энхбаатар нарын бүтээл,

Гутгаар байранд “Зэлэн зангууны (TRIBULUS TERRISTRIS L) шахмал гарган авахад туслах бодисуудын сонголт харьцааг тодорхойлсон судалгааны дүн” сэдвээр Д.Байгалмаа нарын бүтээл шалгарлаа.

Ханан илтгэлүүдээс

Тэргүүн байранд “LICEMED эмийн цахим санд бүртгэгдсэн эмийн мэдээлэлд хийсэн судалгаа” сэдвээр М.Эрдэнэтуяа нарын бүтээл,

Дэд байранд “Тарималжуулан ургуулсан байгалийн гүүн хөх (SCUTELLARIA BAICALENSIS Georgi.) ургамлын газрын доорх хэсгийн химийн найрлагын болон фармакологийн судалгаанаас” М.Думаа нарын бүтээл шалгарлаа.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл