БИОЛОГИЙН УХААНЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Д. БААТАРЫН НЭРЭМЖИТ “БИОЛОГИЙН ОЛИМПИАД-2019”

БИОЛОГИЙН УХААНЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Д. БААТАРЫН НЭРЭМЖИТ “БИОЛОГИЙН ОЛИМПИАД-2019”

Үүсгэсэн огноо: 2019-04-16

 

     АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Суурь Шинжлэх Ухааны Тэнхимээс зохион байгуулсан Биологийн ухааны доктор, дэд профессор Д. Баатарын нэрэмжит “Биологийн олимпиад-2019” 2019 оны 3-р сарын 30-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

   Олимпиадад нийт 50 оролцогч оролцсоноос Анагаахын суурь боловсролын 1-р дамжааны оюутан Т. Биндэръяа тэргүүн байр, Анагаахын 3-р дамжааны оюутан Б. Батнинжин дэд байр, Анагаахын суурь боловсролын 2-р дамжааны оюутан Д. Мөнхсарнай гутгаар байр, Анагаахын 3-р дамжааны оюутан А. Ууганбаяр тусгай байранд шалгаран өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

   Тус сургуулийн анхны биологийн багш, нэрэмжит олимпиадын эзэн Биологийн ухааны доктор, дэд профессор Д. Баатар багш маань олимпиадад хүрэлцэн ирж “Аз жаргал гэж юу вэ” гэсэн сэдвээр оюутнуудад лекц уншихын зэрэгцээ тус олимпиадад хамгийн олон жил амжилттай оролцож байгаа оролцогч Анагаахын 6-р дамжааны оюутан Б. Үүрийнтуяа болон амжилт гарган оролцсон Анагаахын суурь боловсролын 2-р дамжааны оюутан Б. Оюунсүрэн, О. Одончимэг нарт өөрийн нэрэмжит шагналаа гардуулан, нийт оролцогчдыг гарын бэлгээр урамшууллаа.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл