ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ОЮУТНЫ УЛСЫН ХОЁРДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ОЮУТНЫ УЛСЫН ХОЁРДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2019-04-16

 

    АШУҮИС-ийн Яаралтай Тусламж, Мэдээгүйжүүлэг Судлалын Тэнхимийн дэргэдэх “Яаралтай тусламжийн оюутны клуб”, АШУҮИС-ийн Яаралтай Тусламж Мэдээгүйжүүлэг Судлалын Тэнхимээс зохион байгуулдаг Яаралтай тусламжийн оюутны улсын олимпиад хоёр дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө.

    Анагаахын их дээд сургуулиудын оюутнуудын хооронд туршлага солилцох, хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний салбарын ирээдүйн эмч мэргэжилтнүүдийн онол, практикийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, суралцах үйл ажиллагааны идэвхийг нэмэгдүүлэх, үнэлж урамшуулах зорилгоор зохион байгуулагддаг уг олимпиадад Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дорноговь Аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль, Говь-Алтай дахь салбар Анагаах Ухааны Сургууль, Ач Анагаах ухааны их сургууль, Этүгэн дээд сургууль зэрэг анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван их дээд сургуулийн нийт 45 баг, 180 оюутан оролцлоо.

 

ТЭРГҮҮН БАЙРАНД:“4321” БАГ 
     АШУҮИС-ийн 6-р дамжааны оюутан Г.Одонбаатар, Г.Эрдэнэбилгүүн, Т.Батбуян, Б.Булганчимэг нар

ДЭД БАЙРАНД:“HIPPOCRATE” БАГ
     АШУҮИС-ийн 6-р дамжааныоюутанГ.Мөрдорж, Н.Гантуул, Д.Эрдэнэтуяа, Л.Нарантунгалаг  нар

ГУТГААР БАЙРАНД:“911” БАГ
    АШУҮИС-ийн  5-р дамжааны оюутан Г.Хулан, Б.Батцэцэг, Э.Даваадулам, 6-р дамжааны оюутан М.Тэргэл нар тус тус шалгарлаа.

ИВЭЭН ТЭТГЭГЧ:

Олимпиадыг Илүү Сайхан Монголын Төлөө уриатай Макс групп хоёр дахь жилдээ ивээн тэтгэн оролцсонд зохион байгуулагчдын өмнөөс гүн талархал илэрхийлье.

 

 

 

 

 

АШУҮИС, АУС, ЯТМСТ

 

Бусад мэдээ, мэдээлэл