"ОРЧИН ҮЕД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН НИЙГЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН АСУУДАЛД” СЭДЭВТ V ОЛОН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН-ПРАКТИКИЙН ОНЛАЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

"ОРЧИН ҮЕД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН НИЙГЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН АСУУДАЛД” СЭДЭВТ V ОЛОН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН-ПРАКТИКИЙН ОНЛАЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-04-16

 

    Тус бага хуралд ОХУ, Польш, Монгол, Казахстанаас  багш, эмч, оюутнууд, нөхөн сэргээх төвийн мэргэжилтнүүд оролцож , хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн сэргээх, нийгэмшүүлэх үйл ажиллагаа, бие бялдар, сэтгэл зүйн болон сэтгэл санааны хүрээг сэргээхэд чиглэсэн технологи, арга барилыг яаралтай түгээхэд чиглэгдсэн судалгааны үр дүн, бүтээлч санаа,үнэлшгүй туршлагаа хуваалцах уриан дор амжилттай болж өнгөрлөө.

     2019 оны 4 сарын 9-нд  Польш улсын Быдгошч хотын Эдийн засгийн их сургуулийн Спорт, биеийн тамирын сургуулийн захирал биеийн тамир, спортын ухааны доктор, дэд профессор Скалий Александр, Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн их сургуулийн "Экологи ба хүний эрүүл мэнд" шинжлэх ухаан-боловсролын төвийн дарга, доктор, профессор, ОХУ-ын гавьяат эмч Кохан Сергей Тихонович, К.Жубановагийн нэрэмжит Актобе бүсийн их сургуулийн биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч боловсролын ухааны доктор, профессор Ботагарев Тулеген АмиржановичМ.Горькийн нэрэмжит Донецкийн анагаах ухааны үндэсний их сургуулийн дээд боловсролын байгууллага, эрүүл мэндийн менежмент, тархвар судлалын тэнхимийн МАОН академийн гишүүн, АВОН академич, анагаах ухааны доктор Киосева Елена Викторовна,  Сэргээн Засалт Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Анагаах ухааны докторант Р.Галбадрах, АШУҮИС-ийн Био-анагаахын сургуулийн Бичил амь дархлаа судлалын тэнхимийн дэд профессор, АУ-ны доктор Б.Ариунсанаа нар уг хуралд идэвхтэй оролцон, зохион байгууллаа.

    Тус бага хурлын төлөөлөгчид өөрсдийн судалгааны ажлын үр дүн, туршлагаасаа хуваалцсан нь манай орны хүн амын нөхөн сэргээлтийн үйлчилгээг гардан хийж байгаа эмч мэргэжилтэн нарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие бялдар, сэтгэл зүйн болон сэтгэл санааны хүрээг сэргээхэд чиглэсэн технологи, арга барилыг амжилттай хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь эргэлзээгүй юм.

 

 

 

Бусад мэдээ, мэдээлэл