НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛЬД “ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛ”, “УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНАГААХ УХААН”-Ы ТЭНХИМҮҮД БАЙГУУЛАГДАЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛЬД “ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛ”, “УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНАГААХ УХААН”-Ы ТЭНХИМҮҮД БАЙГУУЛАГДАЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2019-04-16

 

  НЭМ-ийн олон улсын хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хөтөлбөртэй уялдуулан НЭМС дээр бүтцийн өөрчлөлт хийгдэж, АШУҮИС-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн №А/10 тоот тушаалаар “ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛ”, “УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНАГААХ УХААН”-ы тэнхимүүд шинээр байгуулагдсан юм. Тэнхимүүдийн засвар, тохижилтын ажил дуусч 4 сарын 8-ны өдөр нээлтээ хийн сургуулийн удирдлага, багш нарт үйл ажиллагаагаа танилцууллаа.

   Энэхүү өдөр Монгол улсад суугаа Энэтхэг улсын элчин сайд ноён M P Singh АШУҮИС-д ажлын айлчлал хийж байсан бөгөөд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, элчин сайдын хамт хүрэлцэн ирж тэнхимүүдтэй танилцлаа. Энэтхэг улсад шим тэжээл судлал, урьдчилан сэргийлэх анагаах ухаан нэлээд эртнээс хөгжсөн түүхтэй, эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг төр засгаас бодлогоор дэмждэг талаар элчин сайд M P Singh дурьдлаа.

  Мөн АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Отгонбаатар, Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунгоо, Хангамж үйлчилгээний газрын дарга С.Цэвээндорж, Монголын Анагаах Ухааны Академийн ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэн нар тэнхимүүдтэй танилцан, урьдчилан сэргийлэх анагаах ухаан, шим тэжээл судлалыг хөгжүүлэх улс эх орны эрэлт хэрэгцээ их байгаа өнөө үед цаг үеэ олсон, алсыг харсан, оновчтой шийдвэр болсныг сайшааж, санал зөвлөмж өглөө.

  Шим тэжээл судлалын тэнхим нь хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрүүл мэндийг дэмжихэд эрүүл хооллолт, шим тэжээлийн ач холбогдол, хүнсний аюулгүй байдал, хүнснээс шалтгаалах өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах талаарх сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааг олон улсын жишигт болон улс орны онцлогт нийцүүлэн хөгжүүлэхэд оршино.  

   Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим нь хүн амд НЭМ-ийн тусламж үйлчилгээ тэр дундаа өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл аж төрөх ёс, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэнддээ шаардлагатай зөв сонголт хийх ур чадварыг гэр бүл, хамт олон, цаашлаад улс үндэстэнд төлөвшүүлэх мэдлэг, ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, эрдэм шинжилгээг хөгжүүлэх чиглэлд ажиллах юм. Салбар шинжлэх ухааныг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэн, бидний үйл ажиллагааг дэмжиж, багш нарын ажиллах орчныг сайжруулж өгсөн АШУҮИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захиргаанд талархал илэрхийлье!

 

 

Бусад мэдээ, мэдээлэл