“ЗӨВ ХООЛЛОЛТ-ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН, ТҮҮНИЙ ХҮНДРЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЗӨВ ХООЛЛОЛТ-ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН, ТҮҮНИЙ ХҮНДРЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үүсгэсэн огноо: 2019-05-14

 

       2019 онц 5 сарын 5-нд АШУҮИС-ийн НЭМСургуулийн Шим тэжээл судлалын тэнхим, АНУ-ын Иллинойс Их сургуулийн доктор Ханна Миттертэй хамтран  Зөв хооллолт-чихрийн шижин өвчин, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт олон нийтэд зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Чихрийн шижин өвчний тархалт манай орны хүн амын дунд тасралтгүй нэмэгдсээр байгаа бөгөөд хүн амд эрүүл мэндийн боловсрол огох, зохистой хооллолт, амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх асуудал нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.

       Сургалтанд ШУТИС-ийн багш, Голден Жим төвийн зөвлөх мөн чихрийн шижин өвчнөөр оношлогдсон иргэд хамрагдаж, уг өвчнийг хэрхэн зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, амьдралын зөв хэв маягаар хэрхэн цусан дахь сахарын хэмжээг хянаж өдөр тутамдаа хэвшүүлэх талаар суралцлаа. Түүнчлэн, оролцогчдын цусан дахь сахарын агууламжийг тодорхойлж, зөвлөгөө өөрийн туршлагаасаа хуваалцан, сургалт маш сонирхолтой интерактив байдлаар явагдлаа.

       Ханна Миттер (RN, DNP): АНУ-ын Чикаго дахь Иллинойсын их сургуульд шим тэжээл судлалчаар суралцаж, Сувилахуйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр АНУ-д алдартай орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн мэргэжилтэн бөгөөд чихрийн шижин, чихрийн шижний урьтал үе, таргалалт, сэтгэцийн эрүүл мэнд, шим тэжээл судлал, амьдралын хэв маягийн боловсрол олгогч төдийгүй “Цусан дахь сахарын ихсэлт ба багасалт” номын зохиолч юм.

 

 

 

 

НЭМС, АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл