НЭМС-ийн бакалаврын хөтөлбөрүүдийг орон нутгийн ЕБС-ийн 10,11,12-р ангийн сурагчдад сурталчиллаа

НЭМС-ийн бакалаврын хөтөлбөрүүдийг орон нутгийн ЕБС-ийн 10,11,12-р ангийн сурагчдад сурталчиллаа

Үүсгэсэн огноо: 2019-05-14

 

        2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд  Ерөнхий Боловсролын Сургуулиудыг харьцангуй цөөн тооны сурагч төгсч байгаатай холбогдуулан их, дээд сургуулиудад элсэгчдийн тоо бага байх төлөв ажиглагдаж байгаа юм. Иймд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн сурагчдыг бакалаврын хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээр хангах зорилгоор НЭМС-ийн багш нар 4  сарын 15- аас 5 сарын 04-ны хооронд  Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад ажиллан ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад НЭМ судлал, шим тэжээл судлал, эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хөдөлмөрийн эрүүл мэнд ба аюулгүй байдлын ажилтны хөтөлбөрүүдийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгууллаа. Мэргэжил сурталчлах үйл ажиллагаанд төгсөх ангийн сурагчид өргөнөөр хамрагдсан бөгөөд элсэгчдийн босго оноо, оюутны урамшуулал тэтгэлэг, оюутан солилцоо, сургалтын эмнэлэг, хавсарсан мэргэжил, ажлын байрны эрэлт хэрэгцээ, сургалтын хугацаа ба мэргэжил дээшлүүлэх сургалтуудын талаар түлхүү сонирхож нэмэлт мэдээлэл авч байлаа.

 

Бусад мэдээ, мэдээлэл