Оюутныг бие даан суралцахад сургах нь багшийн үүрэг

Оюутныг бие даан суралцахад сургах нь багшийн үүрэг

Үүсгэсэн огноо: 2019-05-14

 

“Суралцахуйд суралцах нь “ сэдэвт сургалт-хэлэлцүүлгийнАШУҮИС-ийн Оюутны Соёлын төвд 2019 оны 4-р сарын 30 –ны 16.00-18.00 цагт боллоо. Тус сургалт-хэлэлцүүлэгт АШУҮИС-ийн АУС, БАС, НАСС, НЭМС, МУА ОУС, Сувилахуйн сургуулийн нийт 55 багш оролцлоо. 

Дэлхийн олон улс оронд уламжлалт сургалтын арга зүйгээс татгалзаж, “оюутан төвтэй” сургалтын аргаар сургалтаа явуулахад эн тэргүүнд багш нар бэлтгэгдэх ёстойг өргөн цар хүрээтэй рьяж эхлээд байна. СБЗГ-ын Багшийн хөгжлийн төв Дээд боловсролын шинэчлэлийн төслийн багаас санаачлан Хонгонкийн Их Сургуулийн багш нарын удирдлагад зохион байгуулсан “Суралцахуй ба үнэлгээ” сэдэвт сургалтад хамрагдсан багш нар, PBL or LBL –ийн төгсөгчидтэйгээ хамтран “жижиг бүлгийн” хэлбэрээр сургалт-хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Нийт 6 багаар ажиллаж “суралцахуйд” шилжихэд баримтлах 6 үндсэн зарчмын талаар ойлголт авахын тулд олон аргыг ашиглан, өөрийн биеэр мэдэрч, цаашид суралцагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургалтын технологио өөрчлөх эрмэлзлэлийг төрүүлсэн сургалт боллоо гэж дүгнэв. Сургалтын тутороор профессор С.Наранчимэг, фацилитатороор М.Үзмээ, О.Болорсайхан, С.Булганчимэг, Л.Пүрэвсүрэн, Т.Сумьяасүрэн, Д.Солонго, П.Мандахнаран, Ц.Өрнөхбаяр, Д.Бямбасүрэн, Г.Хулан, Б.Од, Д.Энхтуяа нар ажиллав.

ЗАРЧИМ 1. Мэдлэг бүтээх–учир шалтгааныг олохуй

Principle 1. Learning as meaning making, learning as knowledge construction 

Үг бүрийн утгыг ойлгож, шинээр мэдлэг бүтээхэд сургалтын агуулга, үнэлгээ чиглэгдэх хэрэгтэй. 

ЗАРЧИМ 2. Хийгээд ойлгох Principle 2. Learning as experience 

 Хүн бүр адилгүй учраас мэдлэгийг эрдэм болгохын тулд өөрийн биеэр туршиж үзэх, бусдын туршлагад суралцахын үнэ цэнийг анзаарав. 

ЗАРЧИМ 3. Мэдлэгт суурилж хийж сурах  Principle 3. Practice and understanding are intertwined 

Бүх юмсын суурь нь мэдлэг, мэдлэгээ тасралтгүй дээшлүүлж, нийгмийн өөрчлөлт, хувьсан өөрчлөгдөж буй хүчин зүйлийг цаг тухайд олж харж, амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна.

 ЗАРЧИМ 4. Мэдлэгийн нэгдмэл байдалд суралцах   Principle 4. Learning is holistic, Knowledge is often integrated

 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхдээ хамтын ажиллагаанд суурилан харилцан ярилцаж ойлголцохын чухлыг, бүх юмс үзэгдэл уялдаа холбоотой, нэгдмэл байдгийг хэлэлцэв. 

ЗАРЧИМ 5. Нийгмийг танихуй ба хамтран ажиллахуй Principle 5. Learning as Social Cognition

ЗАРЧИМ 6.  Сурсан эсэхийг ойлгосноор, ойлгосноо хэрэглээ болгож буйг үнэлэх

Principle 6. The test of learning is in understanding; the test of understanding is in application.

Шалгалт гэдгийг сонссоноо, уншсанаа, мэдсэнээ шалгуулахаас илүү өнөөдрийн нийгэм хамгийн ихээр шаардаж буй “ soft skills” ийн талаар ярилцлаа. “Зөв хүн зөв зүйлийг зөв хийдэг “тул сургалтын аргаар багш бүр хэрхэн зөв иргэн болгоход анхаарахын ач тусыг хэлэлцүүлэв.

Сургалтын төгсгөлд АШУҮИС-ийн багш бүр хичээлээ заангаа судалгаа хийх өөрөөр хэлбэл боловсролын судалгаанд ашигладаг “үйлийн судалгааг” хэрэглэх, баг хамт олноороо сургалтын талаар үе шаттай хэлэлцүүлэг хийж сургалтын талаарх туршлагаа хуваалцах талаар хөндлөө. Сүүлийн жилүүдэд улс орнуудад ашиглаж буй PBL, TBL, CBLзэрэг суралцахуйд суурилсан сургалтын стратегийг төгсөлтийн сургалтад ашиглах нь илүү боломжтой олохыг хөндлөө. Дээрхи 6 зарчмын дагуу багш нар хамтран ажилласнаар оюутнуудад хэрхэн суралцах, сургалтыг сонирхолтой аргаар хэрхэн явуулах, шалгалтыг зохион байгуулах арга зүйг ярилцав. Үүнээс гадна “Бие даан суралцахуй – Self learning” арга зүйд оюутныг сургахын тулд багш нар эх сурвалжаа бэлтгэх, номын санг хэрхэн ашиглах заавар боловсруулах, хамтаараа гарын авлага, сурах бичиг, хичээлийн удирдамж боловсруулах, хичээлд ашиглах цахим хичээл, кино, бичлэг зурагт хуудсыг хийх цагийг үндсэн ачаалалд зохицуулах талаар хэлэлцэв.

 

 

Багшийн хөгжлийн төв, СБЗГ

Other news