Витаминжуулалтын аяны хоёрдугаар хэсэг амжилттай болж өндөрлөлөө

Витаминжуулалтын аяны хоёрдугаар хэсэг амжилттай болж өндөрлөлөө

Үүсгэсэн огноо: 2019-05-14

 Эм зүйн шаталсан М.Мөнгөнболд ахлагчтай оюутнууд  Химийн тэнхимийн “Medical chemistry” клуб

       АШУҮИС-ийн ЭЗС-ийн доктор Х.Даариймаа багштай Эмзүйн шаталсан ангийн I дамжааны оюутнууд болон БиоАС-ийн Химийн тэнхимийн багш нарын удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулдаг “Мedical chemistry” клубын хамт олон витаминжуулалтын аянг  2019-05-07-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ удаа ЭЗС, болон БиоАС-ийн багш нарын дунд витамины талаарх онолын мэдлэгийг сорисон хөгжөөнт асуулт, оюутнуудын дунд АХА асуулт хариултын тэмцээн зохион байгуулсан ба витамины хэрэглээ, тун хэмжээний талаар мэдээлэл өгч витамин болон Эко цайны худалдаа явууллаа. Тус уралдаанд амжилттай оролцсон оюутан, хэсгийг Монос хүнс үйлдвэрийн Эко цайны дээжээр урамшуулав.

 

 

 

БиоАС, АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл