АЗИ ЕВРОПЫН ОРНУУДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДЫН VII ДУГААР ИХ ХУРАЛ РУМЫН УЛСЫН БУХАРЕСТ ХОТНОО БОЛЖ БАЙНА

АЗИ ЕВРОПЫН ОРНУУДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДЫН VII ДУГААР ИХ ХУРАЛ РУМЫН УЛСЫН БУХАРЕСТ ХОТНОО БОЛЖ БАЙНА

Үүсгэсэн огноо: 2019-05-15

 

   Ази Европын орнуудын их, дээд сургуулийн удирдлагуудын VII дугаар их хурал Румын улсын Бухарест хотноо 2019 оны 05 дугаар сарын 11 -16-ны өдрүүдэд болж байгаа билээ. Энэхүү хуралд Ази болон Европын 51 орны 296 их дээд сургуулийн захирлууд оролцож байгаа бөгөөд дээд боловсролын чанар, хүртээмж, засаглал, их дээд сургуулиудын түншлэлийн талаар хэлэлцэж байгаа юм.

    Энэ удаагийн хурлаар монгол улсын боловсролын салбарыг төлөөлж хэд хэдэн их дээд сургуулиуд оролцож байгаа бөгөөд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон  НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн зорилтууд Монгол улсад хэрэгжүүлэхэд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн  үүрэг оролцоо сэдвээр илтгэл тавьж, амжилттай хэлэлцүүллээ.

 

Бусад мэдээ, мэдээлэл