ОЛОН УЛСЫН ГАНДБОЛЫН ХОЛБООНЫ ЦОМЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

ОЛОН УЛСЫН ГАНДБОЛЫН ХОЛБООНЫ ЦОМЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2019-05-16

 

    БиоАнагаахын сургуулийн Биеийн тамирын тэнхимийн ахлах багш ОУХМ Н.Сүхбаатар багш Олон Улсын Гандболын холбооны  цомын тэмцээнд техникийн шүүгчээр ажиллалаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2 дахь удаагаа зохиогдож байгаа Олон улсын гандболын холбооны цомын тэмцээн  2019 оны 05–р сарын 06–наас 05–р сарын 10–ны өдрүүдэд Буянт–Ухаа спортын ордонд амжилттай явагдлаа.

Тэмцээнд Төв Азийн Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекстан, Монгол улсын 5–н баг 2 насны ангиллаар 10–н баг хоорондоо тойргийн журмаар тоглож аваргаа тодрууллаа. Тэмцээнийг Олон Улсын Гандболын холбооны техникийн төлөөлөгч Хорват улсын иргэн ноён Жозеб Посавес, Олон Улсын Гандболын холбооны төлөөлөгч БНСУ – ын иргэн олимп, дэлхийн аварга хатагтай Жеонг–Хо–Хонг, Олон Улсын Гандболын холбооны техникийн төлөөлөгч Норвеги улсын иргэн ноён Игор Шестаков болон Иран,Омон Тайван, Хятад улсын шүүгч нар шүүн явууллаа. 17–н насны ангилалд тэргүүн байранд Узбекистан улсын баг алтан медаль, дэд байранд Туркменистан улсын баг мөнгөн медаль, гутгаар байранд Монгол улсын шигшээ баг хүрэл медаль, 19–н насны ангилалд тэргүүн байранд Узбекстан улсын баг алтан медаль, дэд байранд Туркменистан улсын баг мөнгөн медаль, гутгаар байранд Монгол улсын шигшээ баг хүрэл медаль тус тус хүртлээ. Мөн тэмцээний үеэр бүх шигшээ багуудын шилдэг тамирчдыг шалгаруулан дурсгалын цомоор шагналаа. Узбекстан улсын 2 насны тамирчид нь цомын эзэн боллоо. АШУҮИС-ийн оюутнууд хувиарын дагуу тэмцээнийг очиж сонирхлоо.

 

Other news