ОУХ НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОРЫН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

ОУХ НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОРЫН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-05-22

 

     Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолбор (ОУХНЦ) нь тус бүр 260 хүүхдийн суудалтай өвөл, зуны хоолны газар, ажилчдын хоолны газар, 20 хүний суудалтай буудлын зоогийн газартайОУХНЦ хүүхдүүдийн өсөлт, хөгжилтөд тохирсон шим тэжээллэг хоол, хүнсээр ханган ажиллаж байна. АШУҮИС болон ОУХНЦ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд НЭМС-ийн Шим тэжээл судлалын тэнхимийн багш нар 2019 оны 5 дугаар сар 10-ны өдөр Найрамдал цогцолборын хоол үйлдвэрлэлийн хэсэг болох хүнсний бүтээгдэхүүний агуулах, хоол бэлтгэл, үйлдвэрлэлийн өрөө, угаалга цэвэрлэгээний хэсэгтэй танилцан мэргэжил, аргазүйн зөвлөгөө өглөө. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны гэрээний дагуу, мөн Найрамдал Цогцолборын хоол үйлдвэрлэлийн хэсгийн ажилтнуудын хүсэлтээр 2019 оны 09 сард НЭМС-ийн Шим тэжээл судлалын тэнхимийн багш нар “Зохистой хооллолт, эрүүл мэндэд ээлтэй хүнс” сэдэвт сургалтыг ОУХНЦ-ын нийт багш, албан хаагч нарт зориулан хийх ээр боллоо 

Бусад мэдээ, мэдээлэл