АШУҮИС-ИЙН 2019 ОНЫ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД НЭМС-ИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АШУҮИС-ИЙН 2019 ОНЫ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД НЭМС-ИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Үүсгэсэн огноо: 2019-05-22

 

    АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Захирлын нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, ирээдүйн судлаач бэлтгэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсаны дагуу нийт 15 судалгааны баг оролцсоноос “НЭМ судлалч” ангийн 5-р дамжааны  төслийн оюутны 2 баг шалгарч 2018 оны 12-р сарын 04-ний өдөр тэтгэлгийг гардан авч судалгааны ажлыг эхлүүлсэн. Судалгааны ажлыг НЭМС-ийн ОЭМТ-ийн багш Г.Цацрал, Г.Жаргалсайхан, Ц.Оюу нарын удирдлаган хийгдсэн ба тус ангийн 5-р дамжааны оюутан Х.Хэрлэн, Г.Дэлгэрмаа, О.Булган нар нь “АШУҮИС-ийн сургалтын танхим болон багш нарын зарим өрөөнүүдэд бичил цаг уур ба нүүрстөрөгчийн давхар ислийн агууламжийг судалсан дүн” сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгэж 2019 оны НЭМС-ийн Оюутны эрдэм шинжилгээний салбар хуралдаанаас тэргүүн байрыг эзэлсэн бол тус дамжааны оюутан Ч.Мичимдмаа, С.Эрдэнэтунгалаг, Л.Урангуа, Д.Оюу-Эрдэнэ, О.Мөнхцацрал нарын “Авто засварын ажиллагчдын хар тугалгын өртөлтийн судалгаа”  сэдэвт судалгааны ажил гутгаар байрыг тус тус эзэлж өндөр амжилт үзүүлсэн.

    АШУҮИС-ийн Оюутны эрдэм шинжилгээний хурал-2019-д тус судалгааны ажлуудыг хэлэлцүүлж оюутан Х.Хэрлэн, Г.Дэлгэрмаа, О.Булган нар нь “АШУҮИС-ийн сургалтын танхим болон багш нарын зарим өрөөнүүдэд бичил цаг уур ба нүүрстөрөгчийн давхар ислийн агууламжийг судалсан дүн” сэдэвт судалгааны ажлаар тэргүүн байрыг эзэлсэн оюутнууддаа эрдмийн ажилд нь өндөр амжилтыг хүсье.

    Энэхүү захирлын нэрэмжит судалгааны ажлыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр нь оюутнуудад судалгаа шинжилгээний ажлыг хийх, судлаач болох хүсэл тэмүүллийг өгсөн сайхан ажил болсон ба цаашид уламжлал болон хийгдэх юм.

    Энэхүү судалгааны ажлыг хийхэд дэмжлэг үзүүлсэн АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал,  АУ-ны доктор, профессор Д.Даваалхамд судалгааны багийн хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

 

Бусад мэдээ, мэдээлэл