АШУҮИС, НЭМС-ИЙН БАГШ НАР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-Д АЖИЛЛАСАН ТУХАЙ

АШУҮИС, НЭМС-ИЙН БАГШ НАР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-Д АЖИЛЛАСАН ТУХАЙ

Үүсгэсэн огноо: 2019-05-22

 

     АШУҮИС-ийн НЭМС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатори нь MNS, ISO/IEC 17025 магадлан итгэмжлэгдсэн ба Дархан-уул аймгийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний Төвийн бүсийн салбар, Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ын баяжуулах үйлдвэрт 2019 оны 5-р сарын 1-3 өдрүүдэд хамтын ажиллагааны гэрээний дагуу ажиллаж, нийт 122 ажиллагсдын захын цусанд хар тугалга тодорхойлох шинжилгээг хийж, зөвлөгөө өгсөн.

Хамтын ажиллагааг өргөжүүлэхээр дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Үүнд:

Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторийн үйлчилгээ үзүүлэх

Оюутны үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулах

Харилцан туршлага солилцох,

Орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр  төсөл, судалгааны ажил хамтран хэрэгжүүлэх

Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх

Мэргэжлийн сургалтууд зохион байгуулах

    5 сарын 1-2-ны өдрүүдэд “Мэргэжил бүхэн сайхан өдөрлөг”-ийг Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй, Од цогцолбор, ЕБ-ын 15-р сургуулийн төгсөх ангийн сурагчдад НЭМС-ийн бакалаврын дараах хөтөлбөрүүдийг танилцуулсан.

Үүнд:

Нийгмийн эрүүл мэнд судлалч

      Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ажилтан

Эрүүл мэндийн эдийн засаг

Шим тэжээл судлалч

Эрүүл мэндийн нийгмийн ажилтан 

Бусад мэдээ, мэдээлэл