МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ПЭЛЖЭЭГИЙН ДОЛГОР-ЫН НЭРЭМЖИТ “ЕРӨНХИЙ БОЛОН ЯАРАЛТАЙ МЭС ЗАСЛЫН АСТ-2019” 5 ДАХЬ ЖИЛДЭЭ

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ПЭЛЖЭЭГИЙН ДОЛГОР-ЫН НЭРЭМЖИТ “ЕРӨНХИЙ БОЛОН ЯАРАЛТАЙ МЭС ЗАСЛЫН АСТ-2019” 5 ДАХЬ ЖИЛДЭЭ

Үүсгэсэн огноо: 2019-05-22

 

     АШУҮИС-н харьяа Мэс Заслын тэнхимийн дэргэдэх "Залуу Мэс Засалч" клубийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын гавьяат багш, Анагаахын Шинжлэх Ухааны Доктор,профессор Пэлжээгийн Долгор-ын нэрэмжит "Ерөнхий болон Яаралтай мэс заслын-АСТ 2019" тэмцээн 5 дах жилдээ 2019.05.04нд Ботаникт байрлалтай Анагаах Ухааны Сургуулийн “Мэс заслын туршилтын лаборатори”-т амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

    Уг тэмцээн нь жил ирэх тусам улам өргөжин хамрагдах оюутнуудын тоо олширч байгаа нь мэс засал сонирхогч,мэдлэг, дадлага аа сайжруулах хүсэлтэй оюутнууд нэмэгдэж байгаатай холбоотой юм. Дан ганц АШУҮИС-аас гадна бусад анагаахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутнууд ч баг болон оролцож  буй нь үеийн нөхөдтэйгөө мэдлэг, чадвараараа нөхөрсгөөр өрсөлдөж сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлж байгаа билээ.

Энэ жил 21-н багийн нийт 84 оюутнууд гурван шатны турш өөрсдийн сурсан мэдсэн, дадсан гаршуулснаа үзүүлж шагналт байрууд маань шалгарлаа.

1-р шатанд онолын мэдлэг сорьсон тест, тохиолдол дээд ажиллах даалгавраас 8 баг үлдэж,

2-р шатанд сугалаагаар хүнд тохиолдол дээр 2,2-оороо ажиллан 3-р шатанд 4 баг үлдсэн.

3-р шатанд Клубийн гишүүдийн бэлтгэсэн мульяаж дээр Аппендэктоми хийж Нээлттэй  хагалгааны даалгаврыг, дурангийн сургалтын хайрцагт ажиллан оёдол тавьснаар тус тус 2 даалгаврыг гүйцэтгэн нийлбэр оноогоор эхний 3 байр шалгарав.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл