ГАМШГИЙН ҮЕД АЖИЛЛАХ САЙН ДУРЫН ИДЭВХТНИЙ СУРГАЛТ-2019он

ГАМШГИЙН ҮЕД АЖИЛЛАХ САЙН ДУРЫН ИДЭВХТНИЙ СУРГАЛТ-2019он

Үүсгэсэн огноо: 2019-05-24

 

     Говь-Алтай аймгийн “Улаан загалмай хороо”, ГАА  аймгийн “Онцгой байдлын газар”,  "Дэлхийн Зѳн"  ОУБ хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, дунд шатны хорооны дэргэдэх гамшигтай тэмцэх багийн гишүүдийн эгнээг өргөжүүлэх зорилготойгоор 90 сайн дурын идэвхтнийг бэлтгэх сургалтыг 2019 оны 5 дугаар сарын 16-17ны өдрүүдэд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтын үеэр сургагч багш нар гамшгаас хамгаалах дайчилгаа зарлан мэдээлэл дохиогоор мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүрэг, газар хөдлөлтийн аюулын эрсдэл, олон улсын хөл хориот өвчний ерөнхий ойлголт, ус эрүүл ахуйн халдваргүйжүүлэлт зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.

     Мөн ямар нэгэн гамшиг осол тохиолдсон үед эдгээр сайн дурын идэвхтнүүд тухайн байгууллагадаа биш аймгийн Улаан загалмай хороонд ажиллах хүч болж оролцох юм. Энэхүү 90 сайн дурын идэвхтнээ хамтран ажиллагч төрийн байгууллага буюу аймгийн сургууль, цэцэрлэгүүдээс бүрдүүлж, 60 сайн дурын идэвхтнийг аранз, иж бүрэн хувцсаар хангаж  хамтран ажилласан. Үүнд: Хамт олны төлөөлөл болж АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн багийн ахлагч Ц.Гиймаа сургуулийн эмч, Н.Түмэндэмбэрэл багш, Б.Энх-Амгалан багш, К.Ерболат, Г.Цогбадрах багш нар бэлтгэгдэн амжилттай сургалтанд хамрагдсан байна.

 

Бусад мэдээ, мэдээлэл