“АНАТОМИЙН ОЛИМПИАД”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“АНАТОМИЙН ОЛИМПИАД”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Үүсгэсэн огноо: 2019-05-24

 

     АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Анатомийн тэнхим, түүний дэргэдэх Залуу Анатомич Клубээс зохион байгуулдаг ээлжит Анатомийн олимпиад МУ-ын Гавьяат багш, МАУА-ийн академич, АШУ-ы доктор, профессор Д.Амгаланбаатар багшийн нэрэмжит болж 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлааОлимпиад 2019 оны 4 дүгээр сарын 1-нээс 30-ны хооронд 3 үе шаттай явагдлаа. Тус тэмцээнд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС-ийн “Залуу Анатоми Физиологич” клубийн удирдагч багш, АУ-ны доктор Д.Оюунцэцэг,  АУ-ны магистр К. Ерболат, АУ-ны магистр Х.Зандармаа багшаар удирдуулсан АСБ-ын 2-р дамжааны оюутан Ө.Нямсамбуу, АСБ-ын 1-р дамжааны оюутан Л.Март, Ц.Баттогтох, Э.Бадамханд, Н.Урангоо нарын баг амжилттай оролцож тусгай байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.   

   Оюутан суралцагчид Анатомийн тэнхимийн дэргэдэх Залуу Анатомич Клубийн үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан. Мөн анатомийн хичээл  болон суурь хичээлүүдэд сууж мэдлэгээ дээшлүүлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажилласан. Дэмжиж тусалсан сургуулийн захиргаа, хамт олон, “Залуу Анатоми Физиологич” клубийн оюутан залуустаа баярласан талархсанаа илэрхийлье. Оюутан залуустаа эрдмийн ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Бусад мэдээ, мэдээлэл