ХЭФ–ИЙН НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВЖ ӨНГӨРЛӨӨ

ХЭФ–ИЙН НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВЖ ӨНГӨРЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-05-24

 

    ХЭФ–ийн нэрэмжит гар бөмбөгийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх тэмцээн 2019 оны 05–р сарын 18–ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнийг АШУҮИС–ийн боловсролын асуудал эрхэлсэн  тэргүүн дэд захирал Н. Сүмбэрзул, МУАОУС–ийн захирал волейболын спортын мастер Д.Цэрэндавга нар Хүүхдийн Анагаахын тэнхимтэй хамтран  анх санаачлан зохион байгуулж явуулснаас хойш 4–н жил болж байгаа билээ. Энэ жилийн тэмцээнийг АШУҮИС–ийн төгсөгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан ба тэмцээнийг зохион байгуулахад АШУҮИС–ийн боловсролын асуудал эрхэлсэн  тэргүүн дэд захирал Н. Сүмбэрзул, МУАОУС–ийн захирал волейболын спортын мастер Д. Цэрэндавга нар ивээн тэтгэж хамтран зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Н. Сүмбэрзул захирлыг  залуу насаа энэ спортын төлөө зориулж, оюутан залуучууд болон эмнэлгийн эмч ажилтан албан хаагчдын  дунд волейболын спортыг хөгжүүлэхэд оруулсан бодитой амжилтыг үнэлж МУ–ын волейболын спортын мастер цолоор шагналаа.

   Энэ спортыг  хөгжүүлэхийн төлөө зүтгэл гарган ажиллаж байгаа Н. Сүмбэрзул, Д. Цэрэндавга нарыг тэмцээний алтан медаль, дурсгалыг зүйлээр шагналаа. Тэмцээний эрэгтэйчүүдээс тэргүүн байранд Б. Цэрэн ахлагчтай ГССҮТөвийн баг, дэд байранд Д. Цэрэндавга ахлагчтай АШУҮИС–ийн багш нарын баг, гутгаар байранд Батсайхан ахлагчтай УНТЭ-ийн баг, эмэгтэйчүүдээс тэргүүн байранд Б. Урангоо ахлагчтай төгсөгчдийн баг,  дэд байранд С. Оюунсүрэн ахлагчтай УНТЭ–ийн баг, гутгаар байранд Д.Ням–Осор ахлагчтай АШУҮИС–ийн багш нарын баг, тэмцээний шилдэг тоглогчоор Булган багийн тамирчин Т.Ариунбат, УНТЭ–ийн багийн тамирчин С. Оюунсүрэн, ГССҮТ–ийн тамирчин Б. Цэрэн, төгсөгчдийн багийн тамирчин Б. Урангоо нар шалгарлаа. Тэмцээнийг хааж  МАУОУС-ийн захирал волейболын спортын мастер Д. Цэрэндавга үг хэлж тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Тэмцээний Хүүхдийн Анагаахын тэнхим, Биеийн тамирын тэнхим хамтран зохион байгууллаа.

 

Бусад мэдээ, мэдээлэл