БНХАУ-ЫН НАНЬЖИН ХОТОД БАЙРЛАХ “ХЯТАДЫН ЭМ ЗҮЙН ИХ СУРГУУЛЬ”-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

БНХАУ-ЫН НАНЬЖИН ХОТОД БАЙРЛАХ “ХЯТАДЫН ЭМ ЗҮЙН ИХ СУРГУУЛЬ”-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-05-27

 

    АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар хамтран 2019 оны 5-р сарын 22 нд БНХАУ-ын Наньжин хотод байрлах “Хятадын Эм зүйн их сургууль-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх өдөрлөг зохион байгууллаа.

   Тус үйл ажиллагааны үеэр БНХАУ-ын “Хятадын эм зүйн их сургууль”-тай хамтран ажиллах гэрээг сунгасан ба гэрээнд БНХАУ-ын “Хятадын Эм зүйн их сургууль”-г төлөөлж тус сургуулийн дэд захирал Kong Lingyi, АШУҮИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Амарсайхан нар гарын үсэг зурлаа.

   Уг гэрээнд хоёр сургуулийн хооронд оюутан солилцооны хөтөлбөрийг бий болгох, тус сургуулийн төгсөгчдийн БНХАУ-ын “Хятадын эм зүйн их сургууль”-д тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн тэнхимүүдийн хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх асуудлыг тусгасан байна.

   БНХАУ-ын “Хятадын эм зүйн их сургууль” нь 1936 онд байгуулагдаж 53 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ба 2019 оны байдлаар 15000 гаруй оюутантай, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр улсдаа тэргүүлэгч сургуулиудын нэг юм. Энэ оны байдлаар тус сургууль БНХАУ-ын ТОП 50 их сургуулийн жагсаалтад багтсан байна.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл