КАНЗАС ХОТЫН МИССУРИЙН ИХ СУРГУУЛИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТЭНХИМИЙН ДЭД ПРОФ. P.CHARLIE INBORIBOON 7 ХОНОГ АШУҮИС-Д АЖИЛЛАВ

КАНЗАС ХОТЫН МИССУРИЙН ИХ СУРГУУЛИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТЭНХИМИЙН ДЭД ПРОФ. P.CHARLIE INBORIBOON 7 ХОНОГ АШУҮИС-Д АЖИЛЛАВ

Үүсгэсэн огноо: 2019-05-27

 

     АШУҮИС-ийн ГХХАГ, АУС-ийн Яаралтай тусламж, Мэдээгүйжүүлгийн тэнхимийн урилгаар Канзас хотод байх Миссурийн Их Сургуулийн Яаралтай тусламжийн тэнхимийн дэд Проф.  P.Charlie Inboriboon ирж 7 хоног ажиллав. Проф. Чарли нь "Enhancing Emergency Medicine Education Through Active Learning and Enhanced Feedback" сэдвээр Фулбрайтийн судалгааны ажлыг хэрэгжүүлж байгаа юм. 

    Проф. Чарли АУ-ны сургууль дээр ажиллах хугацаандаа ЯТМС-ын тэнхмийн багш нарт "Оюутны сурах идэвхэд суурилсан сургалтын арга" "Оюутны бие даан сурах үйл ажиллагааны үнэлгээ" "Хялбар хийгээд хямд аргаар үзүүлэнт сургалт зохион байгуулах нь" сэдвүүдээр хичээл зааж АШУҮИС-ийн Монгол-Японы Сургалтын Эмнэлгийн Яаралтай Тусламжийн тасгийн үйл ажиллагаа, тухайн тасагт явагдах төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын хөтөлбөр, хэрэгжүүлэлтэнд үнэтэй заавар зөвлөгөө өгчээ. 

    Проф. Чарли АУС-ийн багш нарын ээлжит хуралд оролцож "Симуляцид суурилсан сургалт" сэдвээр лекц уншсан байна.

   АУС-ийн ЯТМСТ-ийн багш нар Проф. Чарлитай хамтран Яаралтай тусламжийн хичээлийн сургалтын технологийг боловсронгуй болгох талаар хамтарсан судалгааны төслийг хэрэгжүүлэх санаачлага гарган урьдчилсан байдлаар тохиролцлоо. Энэ ажилд дэмжлэг үзүүлсэн АШУҮИС-ийн ГХХАГ-ын хамт олонд талархал дэвшүүлье!

 

Бусад мэдээ, мэдээлэл