“БООЛТЫН ПРАКТИК ОЛИМПИАД – 2019” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“БООЛТЫН ПРАКТИК ОЛИМПИАД – 2019” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2019-05-27

 

     МАУОУС, Уламжлалт Анагаах Ухааны заслын тэнхимийн харья Japanese Judo Therapist Research Club-ээс 2018 оноос жил бүр зохион байгуулагдаж байгаа 2 дахь удаагийн “БООЛТЫН ПРАКТИК ОЛИМПИАД – 2019” 5 дугаар сарын 22-ний өдөр МАУОУС дээр зохион байгуулагдаж өнгөрлөө.

     МАУОУС-ийн Уламжлалт засалч ангийн 1-3 дугаар дамжааны нийт 60 оюутан, 20 баг гэмтлийн үеийн боолтын хийх ур чадвараараа өрсөлдөж 3-р дамжааны Р.Чонцолдулам, Б.Батдулам, Н. Сарангэрэл нарын баг тэргүүн байр эзэлж нийлбэр дүнгээр Уламжлалт засалчийн 3-р дамжаа шилжин явах цомыг гардан авсан.Олимпиадын шүүгчээр Токио Ариаке их сургуулийн дэд профессор Нобуёши Күме урилгаар ажиллаж “ Боолтыг олон дахин давтах тусам сайжирдаг учир бүгд хичээгээрэй. Мундаг байна” хэмээн урмын үгээр үйл ажиллагааг хаалаа.

Бусад мэдээ, мэдээлэл