ПОЛЬШ УЛСЫН БЫДГОШ ХОТЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

ПОЛЬШ УЛСЫН БЫДГОШ ХОТЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2019-05-27

 

   2019 оны 5 сарын 16-нд өдөр  Польш улсын Быдгош хотын Эдийн засгийн их сургуулийн канцлар Sikora Filip Jakub,  дэд профессор Kowalski Witold Andrzej, тус их сургуулийн Спорт, биеийн тамирын дээд сургуулийн захирал Skaliy Olexander нарын төлөөлөгчдийн АШУҮИС дээр хийсэн айлчлал амжилттай болж өнгөрлөө.

   Тус айлчлалын хүрээнд Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль ба Польш улсын Быдгош хотын Эдийн засгийн их сургуулийн хооронд 2019-2023 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Уг санамж бичигт хоёр их сургуулийн хооронд оюутан солилцоо, хамтарсан судалгаа, багш, сурагчид, Erasmus-аас хэрэгжүүлж буй энэ төслийн хүрээнд оюутнууд болон залуу ажилчдыг сургах чиглэлээр туршлага солилцох үйл ажиллагаа, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, семинар зохион байгуулах зэргээр хамтран ажиллах талаар тусгажээ.

 

Бусад мэдээ, мэдээлэл